Эхнэр, нөхрүүдээ албан тушаалтай золгуулагч УИХ-ын гишүүд

Нэг хэсэг албан тушаалын холбоо сүлбээтнүүдийг “МАН-ын алтан ургийнхан” хэмээдэг болчихсон байв. Дарга нар хүүхдүүдээ, хүргэн бэрүүдээ төрд шахаж, төрийн албанд омог отгоороо шургалснаас тэр билээ. Харин эхнэр, нөхрүүдээ албан тушаалд шахах тохиолдол ч мэр сэр гарч ирсэн. Энэ удаагийн парламентад ийм хүмүүс хэр олон бэ гэдэгт хариулт эрж үзлээ. Г.Амартүвшин гишүүний бизнесмен эхнэр өргөмжит консул болсноос үүдсэн асуулт л даа. Ингээд УИХ-ын ямар гишүүдийн эхнэр, нөхрүүд төрд албан тушаал хашдаг тухай хүргэж байна.
Г.АМАРТҮВШИН ГИШҮҮНИЙ НИДЕРЛАНДААС МОНГОЛ УЛСАД СУУХ ӨРГӨМЖИТ КОНСУЛ ГЭРГИЙ
УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн эхнэр Б.Дэлгэрмаа Нидерландаас Монголд суух Өргөмжит консулаар томилогдсон нь олны анхаарлыг ихээхэн татав. Учир нь бизнесмен хатагтай гэнэт гадаадаас манайд суух консулаар гэнэт гараад ирэх нь хэн ч гайхмаар зүйл. Нэг талаараа Luxury брэндүүдийн нэг LV-гийн Монголд нээх үеэр доор нь ажилладаг хүмүүс хуурамч зах зээлээс A copy бараа оруулж ирж дэлгүүрийг нь хаалгасан гэдгээс өөрөөр тодорхой намтаргүй нэгэн билээ.
Нөгөө талаар Г.Амартүвшин гишүүний хувьд эхнэрээ албан тушаалд томилуулах нь битгий хэл өөрийнх нь бүрэн эрхийн асуудал дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байх учиртай. Тодруулбал, тэрбээр Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар 2019 оныг дуустлах хугацаанд зургаан сарын гэрээтэйгээр ажилласан. Ердөө зургаахан сарын дотор хэд хэдэн томоохон зээл өгсөн захирлуудын нэг. Улмаар Хас банкны угшилтай хэд хэдэн хүмүүсийг Хөгжлийн банканд авчирч, ажлаа өгөхөөсөө өмнө томоохон дүнгүүдтэй зээлийн гэрээ зурсан нь анхаарал татдаг.
Түүний гаргасан томоохон зээлүүд дунд Г.Дамдиннаям, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК 33 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Өдгөө зээл өгсөн Б.Мөнхбат, Б.Батбаяр гэсэн захирлууд аавын саатуулагдаад байгаа билээ.
Ж.ЧИНБҮРЭН ГИШҮҮНИЙ ЭМЯ-НЫ ГАЗРЫН ДАРГА ГЭРГИЙ
2021 оны долдугаар сард Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ үнэлгээний газрын даргаар С.Төгсдэлгэр томилогдсон. С.Төгсдэлгэр нь УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн эхнэр бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу тус ажилд томилогдсон гэгддэг.
С.Төгсдэлгэр нь 2016 онд А.Цогцэцэгийг сайд байх үед ажлаасаа чөлөөлөгдөж байсан түүхтэй. Улмаар шүүхийн шийдвэрээр буцаад ажилдаа орсон. Ийн ороход сайд асан Д.Сарангэрэл Эмнэлгийн тусламж хариуцсан газрын даргын дүйцүүлэх албыг санал болгосон ч тэрээр зөвхөн “ЭМЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээний газар”-ын даргаар л ажиллана. Өөр газар ажиллахгүй” гэсэн яриа байдаг.
Ж.Чинбүрэн УИХ-ын гишүүн болсныхоо дараа “С.Төгсдэлгэрийг яамныхаа Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар томилж, ТНБД-аа хянуулчих” гэх агуулгаар Т.Мөнхсайхан сайдад шахалт үзүүлсэн гэх яриа улс төрийн хүрээнд хөвөрч байв. Гэвч өнөөх нь гэдийсээр суусан гэсэн шуум хөвөрсөн билээ.
Б.САРАНЧИМЭГ ГИШҮҮНИЙ ДАРГА НӨХӨР
УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр Д.Мөнхбаатар нь эхнэрээ их хурлын гишүүн болонгуут буюу 2016 онд Буянт Ухаа Олон улсын нисэх буудлын захирлаар ажиллаар томилогдсон. Тэр үед мэргэжлийн бус гэхчлэн нэлээн хэл ам гарч байлаа.
Ингээд Б.Саранчимэг хатагтайн нөхрийн ажлын чадвар гологдож, ИНЕГ-аас шийдвэр гаргаад халж байсан гэдэг.
Гэтэл дахиад эргээд очсон байдаг. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн хань Д.Мөнхбаатарт зориулж шинэ бүтэц батлан, Аэродроны даргаар томилчихсон билээ.
Б.БАЯРСАЙХАН ГИШҮҮНИЙ КОНСУЛ НӨХӨР
УИХ-ын гишүүүн Б.Баярсайханы нөхөр П.Баярмагнай нь өнгөрөгч 2021 оны арваннэгдүгээр сард АНУ-ын Сан-Франциско хотод суух Консулаар томилогдсон. Түүнээс өмнө тэрбээр Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцаааны газрын даргаар ажиллаж байсан.
Консулаар томилогдоход эхнэрийнх нь нөлөөлөл орсон гэх хардлага олон нийтийн зүгээс гарч, нилээдгүй хэл ам дагуулсан билээ. Уг нь УИХ-ын 2020 оны сонгуулиас өмнө тус консулын суудалд тухайн үед БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Баярсайханы өөрийнх нь нэр дуулдаж байсан билээ.
Гэвч гишүүнээс сонгогдсоны дараа нөхөр нь консул болж дэвшсэн байдаг.
Дарга нарын хүүхдүүд, эхнэр, нөхрүүд, амраг садан албан тушаалын бялуу хүртэж, энэ томилгооны талаар хэвлэлд бичигдсэн бол багахан эмзэглэх хандлага ажиглагддаг. Гэвч Монголын улс төрийг хаан ширээ адил үр хүүхдэдээ өвлүүлдэг, нөгөөдүүл нь алгаа тосон залгамжилдаг, ураг төрлөөрөө уралдан очдог нэг ёсны гэр бүлийн асуудал болгон гутаадаг үзэгдэл манайд бүр нэгэнтээ тогтсон билээ.
У.УЯН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бусдыг нь мэдэхгүй юм Төгсдэлгэр даргын хувьд бол чадалтай боловсролтой эмэгтэй Чинбүрэнг сураггүй байхад яамны газрын дарга нилээн хэдэн жил хийж байсан хүн юм шүү. Худлаа мэдэмхийрэгч ээ ичихгүй чалчих юм аа
Битгий худлаа өөрийгөө дандаа ингэж ичихгүй бичиж байгаарай чи. Эрүүл мэндийн яамны хулгайн загалмайлсан эх Төгсдэлгэр гавал гээд байгаа толгойгоо нэг удаа ч гэсэн сайн зүйлд зарцуулчихад яадаг байна? Худлаа ярьж, хулгай хийхдээ гарамгай буурал үстэй сэтгэцийн эмгэгтэй авгай аугаа ихийн дэмийрэлээрээ л бусдад мундаг гэж хэлүүлэх гэж ядсан байдаг биз дээ? Хаа газар комент дээр өөрийгөө магтуулаад бичүүлчих санаатай. Яршиг байна, чамайг бүгд мэднэ. Энэ дээр өөрийгөө магтаад хэрэггүй, чамайг Баярт дарга л өөд нь татаж явснаас чиний чадал гэж байгаагүй
Чинбүрэнгийн эхнэр С.Төгс дэлгэр нь гурван сайдын үед ажилд тэнцэхгүй этгээд гэж халагдсан,халагдаад Шүүхэд ажилладаг танил талаараа арын хаалгаар эргэж томилуулах шийдвэр гаргуулаад,заргаллсаар эргэж орох болгондоо энэ албан тушаал дээрээ томилогдоно гэж ороод өс хонзон авдаг ажилтай л авгай болсон гэдэг нь үнэн байна шүү! Энхболд сайд нь ийм үл бүтэх этгээдтэй эвлэрэхгүй тэмцэх хэрэгтэй. Хүмүүсийг хэлмэгдүүлж өгч байгаа даа наад авгай чинь!!!!!!!!
Чинбүрэн гишүүн чинь энэ авгайгаасаа салчихсан шүү дээ. Тэгэхээр ямар холбоо байдаг юм бэ? Та нар бодоод үз л дээ Шал худлаа, Ямар ч баримтгүй юм бичих юм. Гишүүн энэ авгайдаа дургүй шүү дээ. Ямар сайндаа гадаадад очсон чинь бүх хувцсыг нь хайчлаад, чемоданд нь хийгээд явуулчихсан байсан
С.Энхболд сайд нь наад Төгсдэлгэр авгайтайгаа нийлээд хулгайлдаг болсоон. Удахгүй АТГ-д бүгд шалгуулна биз. Тэр үед Чинбүрэн экс эхнэрээ яаж гүйхийг нь харъя даа, өөрийгөө яаая даа гэж байгаа хүн.
Арай арай
Эд нар нь ажил хийж мөнгө олох хэрэг гардаг байх
Их л том хүмүүс байна даа
Зарим мэдээллээ шалгаж үнэн зөв мэдээлэл хүргэнэ үү. Аэродронд болон нисхийн байгуулагад Мөнхбаатар гэж дарга байхгүй.
Нотолгоогүй худал мэдээлэл нийтэлж хандалд авах сонирхолтой бгаа юм байхдаа. Уншиж бгаа хүмүүсээ тэнэг гэж боддог юм уу.
ЗАВААН ЮМНУУД МӨНХ БУС
Энэ Амартүвшин гээд энэ Одоо хоёр иргэншилтэй. Их хурлын гишүүн болж болохгүй л гээд яриад байсан. Тэгээд л болчихсон шүү дээ .Нөгөө хоёр хулгайчтайгаа нийлээд гурвуулаа гучин гурван тэрум төгрөг иддэг чинь эд нар шүү дээ. Ганхүүтэй баахан юмтай нийлээд үүргэвчтэй аялал хийгээд Өмнөд Америк руу явж л байсан. Мөнгө авсныхаа дараа тэрийг нь бүр зурагтаар гаргаад нүүр бардам гүй яаж аргадан шааж явсныг хараад баясаж байх тавилантаы юм даа
SETGETSIIN UVCHTEI AVGAI SH DEE .Tugsdelger bol.Er ni turiin alband ajildag humuusiig setgetsiig shslgadag baimaar baigaa um.Timilogdoj irsen said darga naraa uhaj tunhuj ezengui um bichdegeeree aldartai awgai Zasgiin gazar yam saidaa ezengui hov jiv bichij baigaad l halagdsan shuu dee.Uur gazriin dargaar ochihgui ene ajil deeree ochino geed l shuuhdej yavaad irsen /aguu huulich Sovdiin ohin /Enhboldoos busad said hen ni ch avaagui Chinburen ni gishuun bolj l guij tuij ajild ni oruulj l dee.Orohdoo ch am uchiguu ugch ajilgui uyiihee 20.30 say tugruguu avchaad garna gej hulhidchihaad odoo munguu avchaad murun deer ni garj suuchihaad shudniih ni uvchin bolood baigaa sh dee Turiin alba turliin alba bolj hurgan darga hiij baigaa huurs buus shig umnuudaasaa salahgui bol helsen ug hiih ajil chini hezee ch heregjihgui ulger boloh ni ee Oyunerdenee