НийгмийнСПОРТ

Чөлөөт бөхийнхний бугшсан хэрүүл, тэмцлийг Х.Бадамсүрэн, Я.Содбаатар нар эцэслэж чадах уу

Эх орныхоо нэрийг олимп, тив, дэлхийд дуурсгаж, түүхэн амжилтын түүчээ болж яваа олон шилдэг тамирчинтай спорт бол яах аргагүй Монголын чөлөөт бөх. Энэ л спортын буянаар монголчууд бид олимпоос хамгийн анх медаль хүртэж, дэлхийн дэвжээнд улсынхаа нэрийг цуурайтуулж ирсэн. Манай тамирчид төдийгөөс өдий хүртэлх намтар баян түүхийн урт жимээр өртөөлөхдөө ард түмнийхээ итгэлийг алдалгүй олимп, дэлхийн дэвжээнээс медалийн хур буулгаж, тэр хэрээрээ олондоо хүндлэгдэн, хайрлуулсаар ирснийг бид мэднэ.

Гэвч сүүлийн жилүүдэд атаа жөтөө, амин хувиа хичээсэн жалга довны үзэл, ёс суртахууны доголдол Монголын чөлөөт бөхийн халуун ам бүлийн дотор “үүрлэж”, идээ бээр нь бугшин, улам даамжирсаар ирсэн. Чөлөөт бөхийнхний дотоод хагарал, хэрүүл тэмцэл хэрхэн хүрээгээ тэлж, хэзээ мөд хагарахад бэлхэн болсоор буйг спортын хүрээнийхэн сайн мэднэ.

МЧБХ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨРӨӨ Х.БАДАМСҮРЭНГ СОНГОСОН НЬ САНХҮҮ, МӨНГӨТЭЙ ХОЛБООТОЙ

Ийм эмзэг цаг үед Монголын чөлөөт бөхийн холбоо ээлжит бус их хурлаа хийн, ерөнхийлөгчөөрөө “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэнг, тэргүүн дэд ерөнхийлөгчөөрөө Шадар сайд асан Я.Содбаатарыг, ерөнхий нарийн бичгийн даргаар П.Буяндэлгэрийг сонголоо.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн яагаад МЧБХ-г удирдахаар болсон нь ойлгомжтой. Монголын спортын салбар, холбоод хэзээд билтэй, мөнгө байгууллага, албан тушаалтныг түшсээр ирсэн. МЧБХ ч мөн адил. Өмнө нь “Гацуурт”-ын Л.Чинбат, Д.Дагвадорж, Д.Сумъяабазар аваргын түшин, удирдуулж байлаа. Энэ удаа Х.Бадамсүрэнг ерөнхийлөгчөөрөө сонгосон шалтгаан нь ерөөс мөнгө, санхүүгийн чадавхи. Мөнгөгүйн зовлон Х.Бадамсүрэнд үгүй.

Чөлөөтийнхөн түүнийг 100 хувийн саналаар сонгон, итгэл хүлээлгэсэн. “Морин дээрээс дэлхийг дайлах амархан. Мориноосоо буугаад улсаа төвхнүүлэх хэцүү” гэдэг үг бий. Одоо Х.Бадамсүрэнгийн өмнө буй хамгийн том сорилт нь чөлөөт бөхийнхний олон жил бугшсан үл ойлголцол, хэрүүл тэмцэл. Мөнгөөр бороо оруулаад, алтаар “угжаад” ч шийдэх боломж асуудал энэ мөн үү гэвэл мөн.

ЧӨЛӨӨТИЙНХӨН Я.СОДБААТАРААР ДАМЖУУЛЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ТҮШЛЭЭ

Үүний сацуу анхаарал татаж буй бас нэгэн томилгоо нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатаыг тэргүүн дэд ерөнхийлөгчөөрөө сонгосон явдал. Энэ цаагуураа МЧБХ, чөлөөт бөхийнхөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг нөмөрдсөнийг илтгэх мэт. Ерөнхийлөгч сүүлийн үед спортынхонд нэлээд ширүүн байгаа. Үндэсний бөх, сагсан бөмбөгийн холбоодын удирдлагыг дуудаж уулзаад, загнасан. Эв, эеэ хичээхийг анхааруулсан. Одоо чөлөөтийнхнийг дуудаж уулзаад загнахад нэг их гайхах зүйлгүй. Үнэхээр Ерөнхийлөгч нэг загнаад л эвлэрүүлчихдэг бол Монголын чөлөөтийнхөнд хэрэгтэй л байгаа зүйл.

ЧӨЛӨӨТИЙНХӨН ЭВЛЭРЭХЭЭР БОЛСНЫГ ИЛТГЭХ ШИНЭ БҮТЭЦ

МЧБХ-ны ээлжит бус их хуралд 150 гаруй төлөөлөгч оролцсон. Нэгнээ үл хүлээн зөвшөөрсөн талуудын зөрчлөөс болж товлосон цагаасаа хоцорч эхэлсэн хурал чамгүй үр дүнтэй болсон гэж дүгнэхэд буруудахгүй. Учир нь МБЧХ-ны Удирдах зөвлөлд маргалдагч талуудын хүмүүс болоод дундыг баримтлагчид бүгд багтжээ.

Удирдах зөвлөлд шинээр сонгогдсон гишүүд:

1. Дашзэвэгийн Алтанхуяг

2. Бямбажавын Баттулга

3. Юнгэрэндоржийн Батсайхан

4. Гунгаагийн Баясгалан

5. Дашдондогийн Бямбасүрэн

6. Мөнхтогоогийн Бямбадорж

7. Буяндэлгэрийн Болд

8. Готовын Болдбаатар

9. Нанзадын Бүргэдаа

10. Баянмөнхийн Гантогтох

11. Намсрайжавын Дүгэрсүрэн

12. Ганзоригийн Мандахнаран

13. Хэнч-Яахавын Мөнх-Эрдэнэ

14. Сүхбаатарын Мөнхсүх

15. Лувсандоржийн Нямсүрэн

16. Гэлэгжамцын Өсөхбаяр

17. Чүлтэмсүрэнгийн Раднаабазар

18. Жамъянсүрэнгийн Түмэн-Аюуш

19. Лодойн Энхбаяр

20. Баяраагийн Наранбаатар

21. Оюунбилэгийн Пүрэвбаатар

22. Соронзонболдын Батцэцэг

23. Банзрагчийн Оюунсүрэн

24. Пэлжээгийн Буяндэлгэр

Хяналтын зөвлөлийн гишүүд:

1. Цэвээнжавын Дуламсүрэн

2. Бямбасүрэнгийн Эрдэнэбаатар

3. Бадрахын Одончимэг

4. Лочингийн Мөнхчулуун.

Чөлөөтийнхөн хоорондоо учраа олж, ямар ч байсан нэг зүгт харахаар болсныг энэ бүрэлдэхүүнд харж болно. Юун ингээд хуралдах, зөвлөлд багтаад хамтдаа ажиллах нь битгий хэл тэмцээнд ч очоод нэгдээд оролцож чаддаггүй байсан цаг саяхан. Чөлөөтийнхөнд тийм их үл ойлголзол бий.

Одоо энэ бүхнийг МЧБХ-ны шинэ удирдлага эцэслэх эсэх нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Өмнөх удирдлага болох “Гацуурт”-ын Л.Чинбат, Д.Дагвадорж, Д.Сумъяабазар нар лав чадаагүй. Бүгд л чөлөөтийнхний хэрүүлээс залхаад, чимээгүйхэн сарниад алга болсон гэж спортынхон дүгнэдэг. Мөнгөөр шийдэж боломгүй, тэгэх ч боломжгүй том шалгуур Х.Бадамсүрэнгийн өмнө хөндөлслөө. Тэр чадах болов уу, яах бол...

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-22 09:05

Манай Чөлөөт бөх дэлхийд амжилт үзүүлэх бүрэн боломжтой . Гэтэл удирдлагуудын байгаа байд�##� нь байнга тамирчдаа нухчин дарах юм

Зочин
Зочин
2022-03-22 09:06

Эд яаж өөрчилж чадах вэ дээ

Зочин
Зочин
2022-03-22 10:34

Чадахгүй банза л �########�ууд

зочин
зочин
2022-03-22 15:14

эрдэнэт үйлдвэр бадамсүрэнгийн хувийн өмч юум уу эсвэл бадамсүрэн �##�тны суд�##� олчихсон юм уу үйлдвэрийн санхүүг сайн ш�##�гаж хянаж байхгүй бол хулгайлах суваг нээгдэж байна тэгээд ч энэ зөнөг өвгөн юунч �##�бан туша�##�д дуртай тэнэг вэ өөрийгөө хэн гээд бодчихсон зөнөг вэ ядаж ах нь хийж чадахгүй 1-т хөгшин настай хүн 2-т энэ үйлдвэр миний хувийнх биш би толгой мэдэж мөнгө зарцуулж болохгүй гэж хэлж болно доо

Холбоотой мэдээ

Back to top button