УЛС ТӨР
"Эрдэнэс Тавантолгой"-н олборлолтыг ирэх сарын нэгнээс эхлүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр, Ковидын улмаас Цагаан хаданд 12 сая тонн нүүрс овоороод байсан. Тус нүүрсийг өнгөрсөн жилийн долдугаар сараас Хятад руу нийлүүлсээр одоо 5.4 сая тонн нүүрс үлдээд байна. Бид импортлогч талдаа хүндэтгэлтэй хандаж, олборлолт хийхгүй, зөвхөн Цагаан хаданд төвлөрсөн нүүрсийг ачсан. Төвлөрсөн нүүрс харьцангуй багассан учраас олборлолтоо хийж, Эрдэнэс тавантолгойн олборлолтоо эхлүүлж, уртын тээврээ эхлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Ирэх сарын нэгнээс эхлүүлнэ" хэмээлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.