УЛС ТӨР

Х.Нямбаатар: Жил бүр хийгддэг төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр ЗОГСООНО

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тодруулбал, Төрийн байгууллагын зүгээс 3 жилийн хугацаанд зарим төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийхгүй юм байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Эрсдэл үүсвэл гэм буруутай этгээд хариуцлагаа хүлээдэг хууль үйлчилж байгаа. Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон бусад хууль тогтоомжуудаар төлөвлөгөөт гэж тусгайлан зааж өгсөн, жил бүр хийгддэг хяналт шалгалтыг түр зогсооно. Энэ хугацаанд ААН байгууллагуудтай хариуцлагын гэрээ хийнэ. Иргэн, ААН-ын гомдлоор хяналт шалгалт хийнэ" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button