НийгмийнСПОРТ

Э.Бадар-Ууган: Тамирчдын нөхөн сэргээх төвийг зочид буудал болчихсон байхад нь би худалдаж авсан

Монголын үндэсний олимпын хорооны удирдлагыг сонгох VIII чуулган Шангри-Ла зочид буудалд үргэлжилж байна.

МҮОХ-ны ерөнхийлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар нэр дэвшин, өрсөлдөж байгаа юм.

МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууганаас зарим зүйлийг тодрууллаа.

-МҮОХ-ны өнөөгийн удирдлага өнгөрсөн хугацаанд хэр үр дүнтэй ажилласан бэ. Та ажлаа хэрхэн дүгнэж байна вэ?

-МҮОХ-ны наймдугаар чуулган өнөөдөр 10.00 цагт эхлээд, одоо үргэлжилж байна. Би 2017 онд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга болсон. Өнөөдөр таван жилийн хугацаанд хийсэн ажил, үр дүнг нь хэлэлцэж байна.

-МҮОХ мөнгө идсэн гэх асуудал чуулганы үеэр яригдлаа. Үүнд тайлбар өгөхгүй юү?

-МҮОХ-г жил бүр дотоод аудит, хоёр жил тутамд олон улсын аудит шалгадаг. Албаны хүмүүс зохих журмын дагуу албаны мэдээг сая өглөө. Аудитын дүгнэлтэнд ямар нэгэн асуудал гараагүй.

-МҮОХ-ны дэргэдэх тамирчдын нөхөн сэргээх төвийг таныг хувьдаа завшин, “Өөжинмед” эмнэлгийг байрлуулсан гэх асуудал яригддаг. Та яаж өөрийн болгосон бэ?

-Үүнийг хүмүүс надаас их асуудаг. Би цахим хуудсандаа энэ талаар мэдээлэл өгсөн. Би 2015 онд үр шилжүүлэн суулгах “Өөжинмед” эмнэлгийг нээсэн. Миний хувийн бизнес.

2017 онд Анагаахын сургуулиас “Өөжинмед”-ийг гаргасан. Тэгээд өөр хаана оруулах вэ гээд хэд, хэдэн газрыг судласан. Тэр үед Тамирчдын нөхөн сэргээх төвийг зарна гэсэн зарлал гарсан байсан. Тухайн үед би МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга болчихсон байсан. Би судлаад Наранцэцэг гэдэг хувь хүний нэр дээр шилжсэн, МҮОХ-нд хамааралгүйг нь мэдсэн юм. Тэгээд би япончуудад танилцуулан, зээл авч байгаад худалдаж авсан.

-Та хэдэн төгрөгөөр худалдаж авсан бэ?

-Хувийн мэдээлэл.

-Тамирчдын нөхөн сэргээх төвийг МҮОХ-ны хөрөнгөөр барьсан гэх мэдээлэл бий. Үнэн үү?

-Тэгээгүй. Би худалдаж авахдаа сайн судласан. Одоо бүх зүйл нээлттэй болсон болохоор энэ асуудалд нууж, хаах юм байхгүй.

-Одоо тамирчид сувилалгүй байгаа. Энэ хэр шударга зүйл вэ?

-Намайг худалдаж авах үед тэнд сувилал байгаагүй. Зочид буудлын чиглэлээр ажиллаж байсан юм.

Би 2008 онд тэнд байрлаж байсан. Тиймээс бэлгэшээлтэй санагдаад худалдаж авсан.

МҮОХ-нд тамирчдын эмнэлэг, эрдэм шинжилгээний комисс гэж бий. Энэ комиссыг Д.Загдсүрэн агсан удирдаж байсан юм.

-МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар үргэлжлүүлэн ажиллах бодол танд бий юү?

-Би энэ чуулганд ямар нэгэн албан тушаалд нэр дэвшээгүй. МҮОХ-ны нарийн бичгийн даргаар үргэлжлүүлэн ажиллах хүсэл байхгүй. Би хувьдаа клубтэй болж, хувийн ажилдаа анхаарах бодолтой байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
hun
hun

shunaliin tulam yumaa ene nuhur!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Zochin
Zochin

Butsaaj av tur umchuu hudaldaj avsan geed heniig doromjlood bgn

Зочин
Зочин

Shunal min shunuul chi udahgui tuwshinbayriin araas ojino mongoliin ard tumenii hujind edii.boljood odoo.urdaas n ugaatcasas tcatcaad baigaa bol udahgui.chamaig baigali shiitgeedagnee za haraarai udahgui de ymand ujir hundlel gej baidgiin za shuko minee

Зочин
Зочин

Ed nar bur owoo boljij ee minii ym bi hudaldaad awsan yahiin ta nar geed butcaad ard tumenluuhee ih butcsnaa chi

Irgen
Irgen

Hiideg yumaa hiitsen odoo ene Nariiin bichgee awbal awaa gesen vg bna shd

Зочин БӨ
Зочин БӨ

баснэг хулгайч. мэдээж тэр төвийг засгийн мөнгөөр л барьсан байсан шүүдээ. з�##�ьт загдсүрэнгээр дамжаад энэ нөхөрт идэгджээ

Зочин
Зочин

Ard tumnii tatvaraas sar bur uchnuun mungu ugch bna, uchnuun handiv tuslamj avsan. Tgd bhad l ulsiin hurungu uneguiduulj avah yum. Yer ni shunald yorool bdaggui yum shuu tulam mini.

Bidon
Bidon

Shaadag tojig

УБ иргэд
УБ иргэд

Энэ новшийг �######�уул

Холбоотой мэдээ

Back to top button