Нийгмийн

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон Л.Энх-Амгалан сайдын хилэгнэл

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкны асуудлаар зохион байгуулж буй ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд өчигдөр өглөө 09:00 цагаас эхлэн үргэлжилж, орой 20:00 цагт дууслаа.

Энэ үеэр Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр зээл авахад нөлөөлсөн байж мэдэх 20 улстөрчийн нэрийг зарласан. Гэтэл тэдний нэгээр нэрлэгдсэн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Би хөгжлийн банкыг шалгаж явсан болохоос тонож яваагүй" хэмээн ихэд уурлаж харагдана билээ.

Тэрбээр энэ нэр зарласан үйл явдлыг УИХ-ын нэр бүхий гишүүд улс төрийн өрсөлдөгчөө намнаж, гүтгэж байгаа хэрэг. Улс төрчийн хамгийн үнэтэй капитал чинь нэр төр шүү хэмээн уурлав. Бүхэл бүтэн ажлын хэсэг ажилаад гаргаж ирсэн нэрс шүү дээ. Овоо босгоогүй бол шаазгай хаана суух билээ. Түүнийг муур, нохойн хоол үйлдвэрлэхээр Хөгжлийн банкнаас 11 тэрбумын зээл авсан Монгема компанитай хамааралтай эсэхийг хууль хяналтын байгууллага нь удахгүй шалгаж, тогтоох биз ээ.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
tsog
tsog
2022-03-30 11:35

zeel avsan l bol tonoson gej tootsoh ym shuudee ,ta bitgii helegneerei!

Зочин
Зочин
2022-03-30 17:50

Энэ өнгөн дээрээ Энх-Амг�##�ан сайд попорохоос өөр юм хийсэнгүй дээ. Хэдэн сургууль цэцэрлэгийн багшийг л х�##�ав уу даа. Тэгээд бас Соронзон мэтийг дийлэхгүй . Цаанаа бол бас л хулгайч юм байна: Сайдаа өгвөл таарна.

Холбоотой мэдээ

Back to top button