УЛС ТӨР

АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчдийн сурталчилгааны хаалт боллоо

НЭР ДЭВШИГЧИД 14 ХОНОГИЙН ХУГАЦААНД 21 АЙМГИЙН ГИШҮҮД, ДЭМЖИГЧИДДЭЭ ХҮРЧ, АЖИЛЛАЛАА

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч  Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга,  УИХ-ын гишүүн Жамбын Батсуурь нар  өнөөдөр Нийслэлийн иргэдтэй уулзаж, гишүүд, дэмжигчиддээ мөрийн хөтөлбөрөө танилцуулснаар сонгуулийн сурталчилгааны хаалтаа хийлээ.

Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааныхаа нээлтийг Хэнтийн аймгаас эхлүүлж, эх орноо нар зөв тойрч  Нийслэлд хүрэлцэн ирснээр ийнхүү орон даяар тархан суусан гишүүд дэмжигчиддээ хүрч, ажиллалаа. Өнөөдрийн уулзалтад Нийслэлийн Бага-хангай, Баянзүрх, Налайх, Сүхбаатар дүүргүүдийн гишүүд, дэмжигчид оролцсон юм.  

Нэр дэвшигчидтэйгээ уулзаж, үгээ хэлж, үзэл бодлоо хуваалцахаар танхим дүүрэн цугласан гишүүд, дэмжигчиддээ хоёр нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө танилцуулахын зэрэгцээгээр Монгол улсын өмнө тулгамдаад байгаа асуудал, ажилгүйдэл, ядуурал зэрэг нийгэм эдийн засгийн асуудлаар байр сууриа илэрхийлж,сонирхсон асуултуудад нь хариулт өглөө.

Ардчилсан нам өнгөрсөн хоёр удаагийн УИХ-ын сонгуульд  парламентад хэт цөөнх болсон. Тиймээс одоо хоёр жилийн дараа болох сонгуульд амжилттай оролцож, ялалт байгуулах нь дан ганц Ардчилсан намын асуудал бус цаашид Ардчилсан Монгол улс байх уу, үгүй юу гэдэг үндэстний том асуудал учраас  энэ удаагийн намын даргын сонгууль чухал ач холбогдолтой гэж уулзалтад оролцогсод онцолж байлаа. Мөн энэ сунгаа сүүлийн сунгаа байж, шүүхийн шатанд тус намтай холбоотой маргаан эцэслэгдэх ёстой гэсэн байр суурийг уулзалт бүрээр иргэд хэлж байсан юм.

Ардчилсан намд эв нэгдэл юу юунаас илүү чухал. Ганц хүний дарангуйллаас болж, үндэсний хэмжээний нам доройтолд орсныг санаж, эв нэгдлийг хангаж, би биш бид гэсэн сэтгэлээр ажиллаарай гэсэн үгийг АН-ын гишүүд дэмжигчид хоёр нэр дэвшигчиддээ уламжилж байсан юм. Ийнхүү АН-ын даргын сонгуулийн сурталчилгааны 14 хоногийн хугацаа өнөөдрөөр өндөрлөж байна.  Сонгуулийн санал хураалт 4-р сарын 3-ны  өдөр болно. Намын нийт гишүүдийн олонхийн саналаар сонгогдсон даргыг 4-р сарын 7-нд болох АН-ын их хурлаан ёсчлон батламжлах юм. Мөн өдөр Ардчилсан намын баярын өдөр тохиож байгаагаараа давхар онцлогтой. Ардчиллын цэнхэр туг үргэлж мандан бадарч, хөгжлийн зам өөд хөтлөх болтугай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-30 20:13

ЭНЭ -ХОЁР ХҮН МОНГОЛ ОРНЫГ АВРАХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ? АРДЧИЛСАН НАМГҮЙ Л БОЛ МОНГОЛ СӨНӨЖ СДАГААРАА ЭРГЭНЭ ГЭЭД ТАНАЙ НАМЫН ХУЛГАЙЧУУД БУРААД БАЙГАА ЮМ УУ? УЛС ОРОН БАЙХ УУ? ҮГҮЙ ЮУ? ГЭНЭ ШҮҮ БИТГИЙ УЛИН ХУЦАЖ ХОНИН ЖОРООЛ АЦНУУДАА. УЧИР МЭДЭХГҮЙ ХҮН ХӨНДЛӨНГӨӨС ХАРАХАД НЭЭГ ИХ СҮРХИЙ МОНГОЛОО ГЭСЭН АЦНУУД ГӨЛӨГНҮҮД .САЙХАН ЖҮЖИГЛЭХ ЮМАА МАН АН ХОЁР БҮГДЭЭРЭЭ АЛААЧ ХҮЧИНДЭГЧ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ БӨГСЧИН ДЭЭРЭМЧИД.ОДОО УЛСАА СӨНӨӨЧИХӨӨД ЮУ ХУЦНА ВЭ? ХОЁР ЖИЛИЙН ДАРАА БОЛОХ СОНГУУЛИАР АЦНУУДАД САЛААВЧ ӨГНӨӨ ЦОО ШИНЭ УЧРАА МЭДЭХГҮЙ МАНГАР БАЦААНУУДЫГ ОЛНООР НЬ ГАРГАЖ АЛСААС УДИРДАХ ХЭРЭГТЭЙ.БАТТУЛГА ЧИ ОДОО БОЛИОЧЭЭ ЯАСАН ХАНАЖ ЦАДДАГҮЙ ХҮН БЭ? ӨЛСӨӨД БАЙДАГ ЮМ УУ? ЭРДЭНЭЭ ЧИ ОДОО Л ЧАНГЫН ШОРОНД БАЙСАН ХУЛГАР ЗАНГАА ГАРГАХГҮЙ БОЛ АДАГЛААД ЧАМАЙГ ГОШНОГОДХООР ШИЙДЖЭЭ. ТУЛААН ИД СОНИРХОЛТОЙ БОЛООД ИРЛЭЭ ЭРДЭНЭЭ ХОРИГЛОЛТОНД ШИЛЖИВ ҮҮ? ХАМАА СӨРӨГ ЦОХИЛТОНД БЭЛДЭЭРЭЙ ЧАМД ОДОО НӨӨЦ ФРОНТЫН ХЭДЭН ДАЙЧИН БАЙНА ЧИНИЙ ТӨЛӨӨ НОХОЙ АМИА ЗОЛИХ ХЭДЭН ГӨЛӨГ ҮЛДЭВЭЭ АЛАЛЦААРАЙ БИТГИЙ АРЧИГДААРАЙ ГАЛ ХАМУУДАА ЦУГЛУУЛ

Холбоотой мэдээ

Back to top button