НийгмийнСошиал трэндУРЛАГ

"Яг түүн шиг" шоу тав дахь жилдээ үзэгчдийн хүртээл болно

“Endemol Shine” группийн албан ёсны эрхтэйгээр Боловсрол телевиз бүтээдэг “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг тав дахь жилдээ үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Тус шоу хоёр жилийн хугацаанд завсарлаад байсан ч ийнхүү дахин дэлгэцнээ гарахаар болжээ. Энэ жилийн “Яг түүн шиг шоу” Боловсрол телевизийн 15 жилийн ойд зориулан бүтээгдэж буйгаараа онцлог аж.

“Яг түүн шиг” шоу өмнөх жилүүдэд үзэгчдийн өндөр хүлээлттэй үздэг шоуны тоонд зүй ёсоор багтаад байсан юм. Нэвтрүүлгийн анхны улирал 2016 онд болж, ялагчаар дуучин П.Баярцэнгэл тодорч байв. Харин Шоуны хоёрдугаар улиралд шүүгч Г.Ганхүү өөрийн биеэр оролцож үзэгчдийн анхаарлыг багагүй татсан. Ширүүн өрсөлдөөнт энэ улиралд жүжигчин Т.Бархүү ялж, 2019 онд шилдгүүд өрсөлдсөн дөрөвдүгээр улиралд дахин түрүүлсэн юм. 2018 онд дуучин, хөгжмийн найруулагч Б.Нацагдорж тус шоуны ялагч болсон билээ.

Тав дахь жилдээ зохиогдож буй “Яг түүн шиг” шоу оролцогчдоо бүрдүүлж дууссан бөгөөд тун удахгүй үзэгчдэдээ танилцуулах гэж буй.

М.БАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button