НИЙГЭМ
Аньс, чацарганы хагас хийжүүлсэн ундаа худалдаанд гарчээ
"Эко эрдэнэ" ХХК аньс, чацарганатай ундааг хийжүүлж, худалдаанд гаргажээ.
Тодруулбал, тус компанийн үйлдвэрлэдэг аньс, чацарганы хагас хийжүүлсэн ундаа цоо шинэ савлагаатайгаар CU Mongolia-н сүлжээ дэлгүүрүүдээр худалдаанд гарах гэж байгаа аж.
Тэд амт, чанар, технологийг хэрэглэгчдийнхээ ачаар илүү сайжруулсан бөгөөд эх орны зэрлэг жимсээр инноваци шингээж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн юм.
Тус компани импортын бүтээгдэхүүнийг орлуулж хүн амыг эрүүл цэвэр бүтээгдэхүүнээр хангах эрхэм зорилгын хүрээнд 22 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.