НИЙГЭМ

“Хөл хориогоор цусны сахар нэмэгдүүлдэг төрөл бүрийн ундаа, чихрээс татгалзаарай”

Эрүүл мэндийн зөвлөх, нийтлэлч, тоймч У.Баттамир хөл хорионы үеийн хоолны дэглэмийн тухай өөрийн Твиттерт ийн жиргэжээ. Тэрбээр:

"Хөл хорионы үед цусны сахарыг огцом нэмэгдүүлдэг төрөл бүрийн ундаа, чихэр, цагаан гурилын боов, талх зэрэг хүнснээс татгалзаарай. Эдгээр нь TNF-α, С-RP, IL-6 зэрэг үрэвслийн уургуудын нэмэгдүүлж, залгиур эсүүдийн ажиллах чадварыг сулруулах замаар дархлаанд сөргөөр нөлөөлдөг.

Хөл хорионы өдрүүдэд олив гэх мэт ашигтай өөх тос, уураг, витамин С, D, цайр, эслэг гм ургамлын ашигтай нэгдлээр баялаг хүнсийг хэрэглээрэй. Эдгээр нь үрэвслийг дарангуйлж, гэдэсний бактерийн балансийг хангаж, хэт исэлдэлт-эсийн гэмтлийг бууруулж, шууд бусаар дархлаа дэмждэг” гэсэн байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button