Нийгмийн

2021 онд 14-15 насны 15 хүүхэд ял шийтгүүлжээ

Насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэрэгтэй холбогдсон байдлын хувьд 2020 онд 14-15 насны 34 хүүхэд анхан шатны шүүхээр ял шийтгүүлж байсан бол 2021 онд 15 болж, 19 хүнээр буюу 55.9 хувиар буурсан дүнтэй байна.

2020 онд 16-17 насны 194 хүүхэд анхан шатны шүүхээр ял шийтгүүлж байсан бол 2021 онд 110 болж, 84 хүнээр буюу 43.3 хувиар буурчээ.

Насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэгт холбогдохоос гадна гэмт хэргийн хохирогч болох нь түгээмэл. Гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо 2020 онд 712 байсан бол 2021 онд 757 болж өссөн дүнтэй байна.

Насны ангиллаар авч үзвэл 0-4 насны 72, 5-9 насны 107, 10-14 насны 244, 15-17 насны 334 нийт насанд хүрээгүй 757 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button