УЛС ТӨР

ХЭҮК-ын Эрүүл шүүлт хариуцсан нэр дэвшигчдийн томилгооны сонсгол болж байна

ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч нартай хийх томилгооны сонсгол эхэллээ. Энэ удаагийн томилгооны сонсголын хуралдааныг УИХ-ын гишүүн Ц. Мөнхцэцэг удирдан явуулж байгаа юм.

Улсын Их Хурлын үндсэн зорилт бол ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангах явдал юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг.

Үндсэн хуулийн болон Парламентийн засаглалын энэ суурь зарчмыг хэрэгжүүлэх нэг чухал арга зам бол Улсын Их Хурлын шийдвэр гаргах үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх, Улсын Их Хурлаас томилох албан тушаалд нэр дэвшигчийг иргэд, олон нийтийн оролцооны үндсэн дээр томилох юм. Энэ нь нэг талдаа тухайн албан тушаалтны хүлээн зөвшөөрөгдөх байдлыг хангадаг бол нөгөө талдаа иргэдийн төрд итгэх итгэлийг бий болгодог.

Ажлын хэсгээс санал болгосон нэр дэвшигчид нь Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний албан үүргийг гүйцэтгэх мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй, хүлээн зөвшөөрөгдсөн эсэхийг олон нийтэд таниулах болон Улсын Их Хурлын гишүүдийг мэдээллээр хангах нь өнөөдрийн сонсголын зорилго юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button