УЛС ТӨР

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөлөө

Ардчилсан намын дарга Халтмаагийн Баттулга Ялалтын баярын өдрийг тохиолдуулан Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Өнөөдөр /2022.05.09/ хүн төрөлхтний түүхэнд тохиосон дэлхийн 2-р дайн Европ тивд төгсөж Гитлерийн фашизмыг ялсны 77 жилийн ойн түүхэн тэмдэглэлт өдөр тохиож байна.

Монгол улс ялсан СССР, АНУ, Английн холбоотон байсны хувьд энэхүү өдрийг тэмдэглэлт өдөр болгон тэмдэглэсээр ирсэн. Түүнчлэн Ялтын бага хурлаар "БНМАУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан учир 05.09-ний энэ өдөр монголчуудын хувьд онцгой ач холбогдлыг агуулдаг.

Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан уламжлал ёсоор Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч, Ардчилсан намын дарга Халтмаагийн Баттулга Зөвлөлт Холбоот Улсын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын хошой баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сүрэн
Сүрэн
2022-05-09 20:54

Даварч байна энэ нөхөр

Лрам
Лрам
2022-05-09 22:16

Ерөнхийлөгч асан хүн монгол улсын нэрийн өмнөөс цэцэг өргөж байгаа биш монголд байдаг олон арван намын нэг дарга л цэцэг өргөхөд юу н буруу гэж монгол улс арьдчилсан улс гэдэгээ дэлхийд таниулаж байна харин эрх барьж байгаа намын дарга бол зохимжгүй өаых шүү

Zochin
Zochin
2022-05-09 22:46

Zov

Холбоотой мэдээ

Back to top button