Эмбер Хердэд итгэхгүй байх шалтгаанууд: САЙН БА МУУ ТАЛ

Сүүлийн үеийн дуулиан шуугианы эзэд бол яах аргагүй Эмбер Херд, Жонни Депп. Холливудын алдарт жүжигчин Жонни Депп, Эмбер Херд нартай холбоотой шүүх хурал үргэлжлээд бүтэн сарын нүүр үзээд байна. Сарын дотор ёстой тэдний хооронд гал ассан өдрүүд үргэлжилсээр.
2022 оны дөрвөдүгээр сард эхэлсэн тэдний шүүх хурал олны өмнө нээлттэй болж, хоёр алдартны хувийн амьдрал, зан ааш гээд бүх л зүйлс илчлэгдэж, хамгийн анхаарал татсан халуун сэдэв байсаар.
Эмбер Хердтэй холбоотой элдэв янзын ил, далд хэргүүд ар араасаа илчлэгдсээр.
Уншигч та бүхэн тэдний хэнийх нь талд орох вэ гэсэн асуултыг танд үлдээе. Ингээд та бүхэнд Эмбер Херд гэж чухам хэн болох талаар товчхон танилцуулъя.
Эмбер Херд бол Америкийн загвар өмсөгч. Мөн Холливудын хамгийн эрэлттэй эмэгтэй жүжигчдийн нэг. Херд “Hidden Palms” цуврал кино, “The Rum Diary” /Ромын өдрийн тэмдэглэл/ кинонуудад дүрээ бүтээж олны танил болсон нэгэн.
ЭМБЕР ХЕРДИЙН ХҮҮХЭД НАС
Эмбер Херд Техас мужийн Остин хотод мэндэлж, өсөж хүмүүжиж. Түүний эцэг барилгын компани хариуцаж, эх нь харилцаа холбооны салбарт ажилладаг байв. Хердийн өөрийнх нь ярьснаар эцэг нь уг нь хүүтэй болохыг маш их хүсдэг байсан гэнэ. Тиймдээ ч охиноо машин жолоодох, морь унах зэрэг эр хүний хийх ажилд сургаж, хүчтэй байхыг зааж зөвлөж байсан аж.
Эмберийн хүүхэд ахуй нас католик шашны хатуу дэглэм дор өнгөрсөн гэлцдэг. Тиймээс Хердийг эцэг, эх нь католик шашны сургуульд оруулсан байна. Сургуульд байхаасаа театрт өөрийгөө сорьж байжээ. Олны анхаарлын төвд орж эхэлсэн Херд 13 настайдаа далайн эргийн аврагч, бас загварын агентлагт үйлчлэгчээр ажиллаж хар бор ажил хийж байжээ. Энэ бүхнийг тэрбээр зураг авалтад оролцохын тулд хийж, мөнгө хурааж эхэлсэн байна.
Эмберийг 16 нас хүрэхэд нь түүний хамгийн дотны найз нь автомашины ослоор амиа алдсан нь түүнийг нэлээд шоконд оруулсан байна. Найзынх нь золгүй эмгэнэлт явдал түүний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн гэхэд болно. Ингээд католик шашинд үнэнч байсан Херд шашинд сэтгэл дундуур болж, эцэстээ өөрийгөө атеист буюу шашингүй үзэлтэй гэж зарлав.

ЭМБЕР ХЕРДИЙН ЖҮЖИГЧНИЙ КАРЬЕРЫН ЭХЛЭЛ
Нью-Йорк хотод ирснээр Херд загвар өмсөгчийн ертөнцөд өөрийгөө олов. Түүний бага насных нь хүсэл мөрөөдөл биелсэн мэт санагдаж байсан ч энэ нь тийм ч удаан үргэлжилсэнгүй. Херд загвараас илүү өөр урьдчилан тааварлашгүй зүйлсийн эрэлд гарснаар кино урлагийг байлдан дагуулахаар сахиусан тэнгэрүүдийн хот Лос-Анжелес руу явав.
Тэнд асар их боломжууд бий болов. Киноны ертөнцөд дүр бүтээхэд нь Хердээс нэг их хүч чармайлт шаардагдсангүй. Холливудын ихэнх оддын нэгэн адил тэрбээр цуврал кинонд дүр бүтээн эхлүүлэв.
Ингээд яван явсаар шаардлага өндөртэй, өндөр түвшний кино найруулагчдын анхааралд орж, илүү олон гол дүрүүдийг бүтээх болов. 2004 онд Херд “Friday Night Lights” /Баасан гарагийн шөнийн гэрэл/ спортын уянгын кинонд дүр бүтээв. 2005 онд бага төсөв мөнгөөр бүтсэн “Side Fx” аймшгийн кинонд, “Drop Dead Sexy” инээдмийн кинонд, “North Country” гэх уурхайчин эмэгтэйн түүхийг өгүүлсэн кинонд тоглов.
Хожим нь Херд “All the Boys Love Mandy Lane” /Бүх хөвгүүд Мэнди Лэйнд хайртай” аймшгийн кинонд анхны гол дүрээ бүтээсэн ч шүүмжлэгчид Хердийн талаар тийм ч таатай сэтгэгдэл үлдээсэнгүй.
2007 онд нээлтээ хийсэн “Hidden Palms” цувралын зураг авалт Хердэд жинхэнэ сорилт болов. Учир нь, Херд гол дүрийн Грета Мэттьюсийн дүрийг бүтээхийн тулд 11 кг турах ёстой байв. Хамгийн харамсалтай нь, үзэгчид цувралын 12 ангиас ердөө 8-ыг нь үзсэн. Хандалт багатай байсан тул цувралыг зогсоосон байна.
ЭМБЕР ХЕРД АЛДАР ЦУУТАЙ БОЛСОН НЬ
Хердийн алдар хүндэд хүрсэн зам 2008 оноос эхтэй. Ашиг орлого, борлуулалтаараа нэлээд амжилттай хоёр кинонд тоглов. Херд “Never Back Down” /Хэзээ ч бүү ухар/ драмад гол дүр бүтээв. Хоёр дахь бүтээл нь далайн ургамалд дуртай хоёр найзын адал явдлыг өгүүлсэн “Pineapple Express” инээдмийн кино байв.
Эдгээр дүрүүд нь Хердийн урлагийн карьерт хүчтэй нөлөөлж, түүний авъяас, аймшиггүй байдал, оюун ухаан, харгислал, туйлт байдал, амьдралыг хайрлах чадвараараа найруулагчдыг гайхшруулсан байна.
ЭМБЕРИЙН ХУВИЙН АМЬДРАЛ
2005 оноос хойш жүжигчин Криспин Гловер /Crispin Glover/-тэй дотно харилцаатай байсан ч 2008 онд гэрэл зурагчин эмэгтэй Тася Ван Ри /Tasya Van Ree/-тэй үерхэж байгаагаа зарласнаар шүтэн бишрэгчдээ гайхшруулав. Тэдний харилцаа удаан хугацааны турш нууц хэвээр байсан юм.
Гэвч, ижил хүйстнээ сонирхох Хердийн халуун сэтгэл аажмаар хөрөв. Үүнийх нь гол эзэн нь жүжигчин Жонни Депп. Херд Жонни Депптэй “The Rum Diary” киноны зураг авалтын дараа учирсан юм. Ингээд Эмбер, Тася хоёрын хоорондох хайрын хүчтэй оч унтарч, өөр нэгэн халуун хайрын гал дүрэлзэв. Хэргийн эзэн нь мэдээж Жонни Деппээс өөр хүн байсангүй. Жонни Депп тухайн үед 24 настай залуухан, халуухан жүжигчин бүсгүйн зүрхийг эзэмдэхийн төлөө Ванесса Парадис /Vanessa Paradis-тай 14 жил хамт туулсан аз жаргалтай амьдралын түүхдээ цэг тавьж, гэрлэлтээ цуцлуулсан юм.
Жонни Депп, Эмбер Хердийн дүрэлзсэн хайрын түүх тийм ч удаан үргэлжилсэнгүй. Тэдний харилцаа үргэлж хэрүүл маргаанаар дүүрэн байв. Ингээд 2013 онд Херд Деппийг хаяж, Мари де Вильпентэй болзож, цагийг өнгөрөөх болов. Депп Хердэд дурласан байсан учир Хердийн сэтгэлийг дахин өөртөө татахын хүсэж, Хердийг гайхшруулж, гэнэтийн бэлэг барихаар шийдсэн байна. Ингээд Жонни Депп Багамын арал дээр “The Rum Diary” кинон дээр гардаг шиг дүр зургийг бүтээж, Хердэд бүхэл бүтэн далайн эрэг бэлэглэв. Үүний дараа тэд дахин хамтдаа байх болов. Харилцаа нь ч өмнөх шигээ амар амгалан болсон байна.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр Эмбер Херд, Жонни Депп нар 2015 оны хоёрдугаар сарын 3-нд албан ёсоор гэрлэжээ. Хуримаа тэд зөвхөн дотны найз нөхөд, хамаатан садныхаа хүрээнд Багамын аралд хийжээ. Хуримандаа Деппийн өмнөх эхнэрийн хоёр хүүхдийг ч урьжээ. Энэ нь Херд Деппийн хүүхдүүдийн хувьд адислалтай хойд эх нь гэгддэг.
Гэвч, 2016 оны тавдугаар сард Эмбер Хердийн хувийн амьдрал эрс өөрчлөгдөв. Херд Жонни Деппээс харилцаагаа бүрмөсөн таслахаар шийдсэн гэдгээ зарлав. 2016 оны тавдугаар сарын 22-нд ээжийгээ нас барснаас хойш хэдхэн хоногийн дараа Жонни Деппээс салах өргөдлөө өгсөн байна. Салах болсон шалтгааныг асуухад тэр хоёрын хооронд засч залруулах боломжгүй олон зөрөлдөөн байгаа гэсэн байна. Ингээд Херд Жонни Деппийн эсрэг мэдүүлэг өгч эхлэв. Деппийг биед нь халдсан гэдгийг хэвлэлийнхэнд зарлав. Эцэстээ Хердийг өмгөөлж хамгаалах хүмүүсийн тойрон хүрээлэл бий болж, олон олон уран бүтээлчдээс гадна Деппийн хуучин эхнэр Винона Райдер хүртэл Хердтэй нэгдэв. Харин Жонни Деппийн шүтэн бишрэгчид, фэнүүд эсрэгээрээ Эмбер Хердийг буруутгаж, жонни Деппийг гүтгэж байна гэж адлах болов.
Ингээд тэд бас л салав. Дуулиан шуугиантай салалтын дараа Херд “Space X” компанийн эзэн, дэлхийн хамгийн баян тэрбумтан Илон Масктай амрагийн харилцаатай болж, болзож эхлэв. Хажуугаар нь бас орлон тоглогч Келли Макнаут, Мана Хира Дэвис нартай хоёулантай нь сээтэгнэж байсан нь ч ил болов.
2020 онд Эмбер Херд 2019 онд хөхний хорт хавдартай гэж оношлогдсон зураглаач Бианка Буттитэй болзож байжээ. Тэд цар тахлын хөл хорионы үеэр хамт амьдарч байсан ч мөн ил болов.

ЖОННИ ДЕППЭЭС САЛСАН НЬ
2016 оны тавдугаар сарын 25-нд Жонни Деппийн ээж нас барснаас хойш гурав хоногийн дараа Эмбер Херд Жонни Деппээс мөн л салах өргөдлөө өгөв. Албан ёсны шалтгаан нь “эвлэршгүй санал зөрөлдөөн” байв. Энэ удаад Херд Деппийг гэр бүлийн хүчирхийлэлд буруутгав. Жонни Депп эцэстээ гэр бүлийн дарангуйлагч, хүчирхийлэгч болон хувирав. Гэвч, Жонни Депп Хердийг хамаг хэрүүл маргааны ганц буруутан нь Херд өөрөө гэж эсрэг мэдүүлэг өгч байв. Херд бол хохирогч биш харин ч гэмт хэрэгтэн гэж зарлав.
Эхэндээ тэд хэн хэндээ буулт хийж, асуудлаа шийдэх болов. Эмбер Деппэд зодуулсан гэсэн нэхэмжлэлээ буцааж авахаа амлав. Нөхөн төлбөрт авсан өгөөд 7 сая доллароо буяны үйлсэд хандивласан байна. Жонни Депп мөнгийг хоёр буяны сан руу шилжүүлэв. Гэвч Деппийн энэ үйлдэл Хердэд огтхон ч таалагдсангүй. Энэ бүхэн олон нийтэд ил биш, задруулах учиргүй гэрээтэй байсан Эмбер гэрээгээ зөрчив. Жонни Деппийг мөн л өөрт нь зүй бус харьцсан хэрэгт буруутгав. Үүний дараа Депп Хердтэй уулзахаас татгалзаж, өмгөөлөгч нь Хердийн талаар “Эмбер зүгээр л нэр хүнд олж авахыг оролдож байна” гэж буруутгасан. Ингээд Жонни Депп Эмбер Хердийн эсрэг сөрөг нэхэмжлэл гаргаж, Эмбер өөрөө хүчирхийлэгч гэдгийг нотлохыг оролдож, түүнээс 50 сая доллар нэхэмжлэн шүүхэд хандав.
2020 оны хоёрдугаар сард Жонни Депп Эмбер Хердийг сул дорой хохирогч биш гэдгийг нотлох баримтуудыг шүүхийн өмнө ил гаргаж эхлэв. Эмбер Херд Жонни Деппийг зоддог байсан нь нэгэн аудио бичлэгээр нотлогддог. Бичлэгт, Депп Хердээс чи “Яагаад намайг зодож цохиж байгаа юм?” гэж асуухад нь “Би чамайг аятайхан цохиж чадсангүйдээ харамсаж байна. Гэвч би чамайг цохисон. Чамайг цохихдоо миний гарны хөдөлгөөн ямар байсныг мэдэхгүй ч чи одоо зүв зүгээр байна ш дээ, би чамайг гэмтээгээгүй л байна ш дээ. Би чамайг дахиад цохихгүй гэж амлаж чадахгүй”. Ийм яриа тэдний хооронд болсон нь хальсанд бичигдэн үлджээ. Үүнийг Жонни Депп шүүх хурал дээрээ ашигласан байна.
Эхэндээ тэдний гэр бүлийн хэрүүл зөвхөн тэдний хооронд байсан ч аяндаа тэдний урлагийн карьерт ч нөлөөлж эхлэв. Жонни Депптэй гэрээ байгуулсан байсан компаниуд түүнтэй хамтарч ажиллахаас татгалзаж, Деппийг эмэгтэй хүн рүү гар далайдаг хүчирхийлэгч гэж үзэх болсонтой нь холбоотой.
Одоо үргэлжилж буй шүүх хурлын эх үүсвэр нь олон жилийн өмнөөс эхтэй.

ЭМБЕР ХЕРДИЙН ТУХАЙ БИДНИЙ ТӨДИЙЛӨН МЭДЭХГҮЙ БАЙЖ БОЛОХ 10 БАРИМТ
БАРИМТ НЭГ.
Эмбер Херд Жонни Депптэй гэрлэхээсээ өмнө гэр бүлийн хүчирхийллийн хэргээр баривчлагдаж байжээ. Жонни Депп, Эмбер Херд нарын дуулиан шуугиантай салалт хэдэн жилийн турш хэвлэл мэдээллийнхний хараанаас салаагүй. Тэдний гэр бүл доторх маргаан ихэвчлэн хүчирхийлэлтэй холбогддог.
Хердийн зэрлэг балмад үйлдэл 2009 онд болсон. Херд Сиэтл-Такомагийн олон улсын нисэх онгоцны буудалд болзож байсан Тася Ван Ритэй маргалдаж, түүнийг шанаадаснаасаа болж цагдаад баривчлагдаж байв. Гэвч, тухайн үед хэрэг шүүхээр ороогүй хөнгөн шийдэгдэж байжээ. Хожим нь, Тася хайртай Хердийгээ өмөөрч, бүр цагдаагийн офицеруудыг “ижил хүйстэн”-үүдийг гадуурхдаг үзэлтнүүд гэж буруутгаж байсан юм.
БАРИМТ ХОЁР.
Өөрийгөө бисексуал буюу хоёр хүйстэн гэж боддоггүй. Хердийн хувийн амьдрал олон жилийн турш шүтэн бишрэгчдийнхээ анхаарлыг татсаар ирсэн. Учир нь Херд Депптэй учрахаасаа өмнө хэд хэдэн эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй болзож, амрагийн харьцаатай байсан нь баримттай зүйл.
Ингээд 2010 онд Херд бэлгийн харилцааны хувьд бисексуал гэдгээ олон нийтэд ил болгосон. Гэвч, 2017 онд нэгэн ярилцлагадаа өөртөө шошго зүүж, бэлгийн чиг баримжаагаа бисексуал гэж тайлбарлахыг хүсээгүй юм.
БАРИМТ ГУРАВ.
Херд галт зэвсэг эзэмшдэг. Херд Техас мужаас гаралтай болохоор буу шийдэм гаргууд сайн эзэмших нь ердийн зүйлд тооцогддог. Түүнийг кино ертөнцөд хөл тавьж, урлагийг сөхрүүлэхээр Нью-Йорк хотыг зориход нь эцэг нь түүнд сувдан иштэй, 38 мм-тэй калибр гар буу бэлэглэж байжээ. 2020 онд өгсөн ярилцлагадаа галт зэвсэгт их дуртай, буугаа орныхоо толгой дээр тавьж унтдаг гэж ярьсан нь бий.
БАРИМТ ДӨРӨВ.
Машины хоббитой. Херд хэлэхдээ, машин бол түүний хүсэл тэмүүлэл гэсэн байдаг. Түүний хэлснээр эцэг нь түүнийг машины дотоод бүтцийг сайн ойлгож, машин эвдэрсэн тохиолдолд зам зуурын үл таних хүмүүсээс ямар ч тусламж гуйхааргүй хэмжээнд мэдлэгтэй болгон өсгөж хүмүүжүүлсэн гэлцдэг.
Жонни Депп эхнэрийнхээ энэ хоббиг мэддэг учир Хердийн худалдаж авсан улаан “Мустанг”-ийг өөрөө сэргээн засварлаж байжээ. Хердийн хувьд Деппийн засаж өгсөн “”Мустанг”-ийг яг л өөрийнхөө хүүхэд шигээ боддог гэж 2019 онд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан юм.
БАРИМТ ТАВ.
Нүцгэн зураг авхуулахаас болж шүүхэд хандаж байсан удаатай. Херд өөрөө эротик үзэгдэлд оролцохоос татгалзахгүй гэж ярьсан байдаг. Гэвч, 2016 онд “Лондонгийн талбай” нэртэй бүтээлийн продюсерууд Хердийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж буруутгаж байв. Учир нь, Херд эротик дүрд тоглохоос татгалзаж, зураг авалтын дуу оруулалт, сурталчилгаанд оролцоогүй аж. Түүний энэ үйлдлээс болж тус кино бүтээл Торонтогийн олон улсын кино наадмын хөтөлбөрт багтаж чадаагүй хасагдаж байж. Гэрээгээ зөрчсөнтэй холбоотой шүүх хурал дээр Хердийн өмгөөлөгч хэлэхдээ, продюсерууд гэрээгээ зөрчиж, Хердийн оролцоо, зөвшөөрөлгүйгээр өөр хүн хөлсөлж, эротик киноны зураг авалт хийсэн гэж үзэв. Энэ хэргийг харин талууд 2018 онд эцэслэн шийдвэрлэж байв.
БАРИМТ ЗУРГАА.
Австралид хууль бусаар амьтан оруулж ирсэн хэрэгт буруутгагдаж байв. 2015 оны хавар Эмбер Херд, Жонни Депп нар Австралид шуугиан тарьсан нь тэд зохих бичиг баримтгүй хоёр ч нохойг тус улсад авчирсан хэрэг байв.
Австралийн эрх баригчид хосыг амьтны бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэж буруутгаж, ноходыг АНУ руу нь буцаана, үгүй бол тэднийг хорооно гэж мэдэгдэж байжээ. Маш богино хугацаанд алдарт хоёрын ноходыг аврах хөдөлгөөн өрнөж, Австралийн 5000 хүний гарын үсэг цугларсан аж. Жонни Депп, Эмбер Херд нар эрх баригчдын шаардлагыг биелүүлэхээс өөр аргагүйд хүрч, эцэст нь нохойгоо Америк руу нь буцааж байжээ.
БАРИМТ ДОЛОО.
Херд бас хошин шогийн мэдрэмжтэй нэгэн. 2013 онд “Disturbis” киноны зураг авалтын үеэр Херд хамтрагч тоглогч Лиам Хемсфордыг гайхшруулж байжээ. Нэг ёсондоо прэнк хийж. Херд кино зураг авалтын багийнхантай үгсэн тохиролцож, зураг авалтын талбайд асар том хэмжээтэй хиймэл бэлэг эрхтэн авчруулсан байна. Киноны ор хөнжлийн хэсэгтэй зураг авалтын үеэр Лиам Хемсфорд гараа хөнжил дотуур шургуулж, Хердийг илэхэд гэнэт том бэлэг эрхтэн гарт нь мэдрэгдсэн аж. Лиам Хемсфорд тцхайн үед их гайхсан гэж ярьсан байдаг.
БАРИМТ НАЙМ.
Херд биендээ шүлгийн мөртүүдийн шивээстэй. 2015 онд “Elle” сэтгүүлийн нүүрэнд авахуулсан усны хувцастай Хердийн зурган дээрээс түүний шивээсийг харж болно. Тэр хэд хэдэн шивээстэй. Тэдгээр шивээсүүд нь Чилийн яруу найрагч Пабло Неруда, Персийн гүн ухаантан, яруу найрагч Омар Хайям нарын шүлгүүд аж.
БАРИМТ ЕС.
Эмбер Херд хэд хэдэн удаа дэлхийн хамгийн дур булаам, тачаангуй эмэгтэйчүүдийн жагсаалтад багтаж байв.
2008 онд Херд “Максим” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн хүсэмжит 100 эмэгтэйн жагсаалтын 21-рт бичигдэж байжээ. Харин хоёр жилийн дараа буюу 2010 онд эл жагсаалтын 13-рт орж байв. Мөн 2010 онд “FHM” сэтгүүл Хердийг дэлхийн хамгийн тачаангуй 100 эмэгтэйн 25-рт эрэмбэлж байсан удаатай. Гэвч, жилийн дараа 2011 онд 34-рт орсон байна.
БАРИМТ АРАВ.
Эмбер Херд 16 настайдаа атеист буюу шашингүй үзэлтэй болов. Тэр Техасын нэр хүндтэй, шашин номыг чанд мөрддөг гэр бүлд өсөж торнин, католик шашны сургуульд сурч байсан ч 16-тай байхад нь хамгийн дотнын найз нь харамсалтайгаар нас барсны дараа Херд бурхан гэгч байдаг гэдэгт итгэхээ больж, улмаар шашингүй үзэлтэн болсон. Ингээд шашны сургуулиасаа гарч, гэрээр боловсрол эзэмших болсон байна.
ЭМБЕР ХЕРДЭД ИТГЭХГҮЙ БАЙХ ГОЛ ТАВАН ШАЛТГААН ЮУ БАЙВ
ШАЛТГААН НЭГ.
Херд Деппийг бүх талаар харлуулж, сүрдүүлж байв. Ер нь тэдний гэрлэлт болохгүй байж болох байсан. Гэвч, салалтын талаар сөхөгдөх тоолонд Херд Деппийг дарамталж, заналхийлж байсан. Би Жонни Деппгүйгээр амьд явж чадахгүй, хэрэв надаас салвал би өөрийгөө хохирооно гэж сүрдүүлдэг байжээ. Гэр бүлийн харилцаа нь салалтын ирмэгт ирэхийн цагт Херд Деппийг улам ч ихээр сэтгэл санаагаар дарамталж, эд хөрөнгө, алдар нэр, ажлаас нь салгаж, амьдралыг нь сүйрүүлэх болсон аж.
ШАЛТГААН ХОЁР.
Эмбер Херд Деппийг байнга өддөг байсан. Хувийн туслахууд, хамгаалалтын ажилтнуудаас эхлээд сэтгэлзүйч хүртэл, мөн хэд хэдэн гэрч Хердийн ааш авир гэж маш хурц, түргэн уур уцаартай болохыг шүүх хурлын үеэр илчилсэн. Маш сэтгэлийн хөдөлгөөнтэй, түрэмгий зан авиртай гэдгээрээ Деппийг эрхэндээ, өөртөө ашигтайгаар байлгах гэж оролддог байсан аж. Мөн цаг үргэлж Деппийг үг хэлээр гутаан доромжилдог байсан нь ил болсон. Жонни Депп өөрт нь гар хүрч, зодож нүддэг байсан гэж гүтгэсэн. Гэвч, Херд энэ бүхнийг зохиож, худал мэдүүлэг өгснийг гэрчүүд нотолж, мэргэжлийн сэтгэлзүйч Эмбер Хердийг хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй гэж оношлосон. Энэ нь сэтгэл хөөрөл, сэтгэл гутрал зэрэг явагддаг сэтгэцийн хүнд хэлбэрийн өвчин юм.
ШАЛТГААН ГУРАВ.
Жонни Деппийн эсрэг гаргасан гомдол Хердийн өөрийнх нь хэлсэн үгээр ч өөрийнхөө гэм бурууг нотолсон болж таарсан. Өөрөөр хэлбэл, Херд өөрийнхөө мэхэнд унасан гэсэн үг. Жонни Депп Хердтэй байх хугацаандаа зодох нь байтугай бүр нэг ч удаа гар далайж үзээгүйг тэдний гэр бүлийн хүрээний, найз нөхөд, танилууд нь гэрчилсэн. Деппийг хар тамхи хэрэглэдэг, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх Хердийн гомдол бүгд худал болох нь илчлэгдэж байгаа юм. Хердийн хувийн сэтгэлзүйчээр ажиллаж байсан эмч хүртэл Хердийн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан нь худал, нотлох баримтгүй ор үндэсгүй гэдгийг мэдүүлсэн. Харин ч Херд өөрөө Деппийн эсрэг хүчирхийлэл үйлддэг байсан, сэтгэл санаагаар дарамталж, энергийг нь сордог байсан талаар дурсан ярьсан нь бий.
ШАЛТГААН ДӨРӨВ.
Эмбер Хердийг зөвтгөх нэг ч нотлох баримт олдохгүй байгаа нь хачирхалтай. Херд харин ч Жонни Депптэй амьдарсан хугацаандаа өөрийнхөө үйлдсэн маш олон ичгүүр сонжуургүй үйлдэлдээ гэмшиж, буруугаа хүлээх учиртай. Дэлхийн хамгийн хүсэмжит 100 эмэгтэйн нэгээр тодорч байсан хүний хувьд хамгийн байж боломжгүй маш бүдүүлэг, заваан үйлдэл гаргасан нь Жонни Деппийн орон дээр баасан үйлдэл. Хэлэх үг олдохгүй заваан, бохир үйлдэл гэдэг нь мэдээж.
ШАЛТГААН ТАВ.
Олон нийт одоо Хердийн урсгах нулимсанд итгэхээ болив. Жонни Депп өөрийг нь хэрхэн дээрэлхэж, хүчирхийлж байгааг ярихдаа унагах түүний “матрын нулимс”-нд хүмүүс хууртахаа больсон.
Эмбер Хердийн талаар өгүүлэхэд ийм байна. Уншигч та бүхэн өөрийн дүгнэлтээ хийнэ буй за.
Ямартай ч, Жонни Депп, Эмбер Херд нарын шүүх хурал үргэлжилсээр. Шүүхийн шийдвэр чухам хэний талд эерэг гарах нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.
ВИДЕО:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хол оддын амьдр�##� нь маниудад ямар хамаа байхав, гэхдээ л сайхан нэр хүндээ унагаж байна дээ
justice for jhonny ene muu huuhen hunii amidraliig unheer alsan
Xuuxen ni xetsuu xun shig xaragdsan shuu.
ene muuhai shulamshig huuhen neeree
Bud nart hamaa bjude