УЛС ТӨР

Ирэх сарын 19-нд орон нутгийн хурлын нөхөн, дахин сонгууль болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.9-д “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн зургаадугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна.” гэсний дагуу орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг 2022 оны зургаадугаар сарын 19-ний өдрийн ням гарагт нэгдсэн журмаар зохион байгуулна.

Хурлын төлөөлөгчийн нөхөн болон дахин сонгуулийг аймгийн Хурлын төлөөлөгчийн 4, сумын Хурлын төлөөлөгчийн 45, дүүргийн Хурлын төлөөлөгчийн 2 мандат, нийт 51 Хурлын төлөөлөгчийн нөхөн, аймгийн 1, сумын Хурлын төлөөлөгчийн 1, нийт 2 тойрогт дахин сонгууль явагдана.

Нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүсч, 54 төлөөлөгчийн орон гарсан үндэслэл нь нас барсан-32, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон-8 шүүхийн шийдвэрээр-6, тухайн орон нутгаас шилжин явсан болон өөрийн хүсэлтээр-7, УИХ-ын гишүүнээр сонгогдсон-1 байна.

Энэ удаагийн орон нутгийн Хурлын Төлөөлөгчийн нөхөн, дахин сонгуулийг 15 аймаг, 43 сум, нийслэлийн 2 дүүрэг, нийт 67 сонгуулийн хэсэгт явуулах бөгөөд анх удаа улс даяар нэгдсэн журмаар зохион байгуулах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button