НийгмийнХууль

Ц.Оюунбаатарыг улсад 150 саяын хохирол учруулсан хэргээр долоон жил шалгаж байна

АТГ-аас хэд хэдэн албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.

Тухайлбал, сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан албан тушаалтан “О” нь өөрийн хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан компани руу тэмцээн зохион байгуулах нэрээр 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөгийг шилжүүлэн улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг байна.

Тодруулбал, Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Оюунбаатарт холбогдох хэргийг хууль хяналтынхан олон жил шалгаж буй.

Тэрбээр “Тэмээн поло-2016” тэмцээнийг Өмнөговь аймагт зохион байгуулах зардалд зориулж 150 сая төгрөгийг өөрөө ерөнхийлөгчөөр ажилладаг “Монголын тэмээн поло, спорт уралдаан аяллын холбоо” төрийн бус байгууллага руу шилжүүлсэн хэрэгт холбогдсон байдаг.

Ц.Оюунбаатар нь өдгөө МАХН-ын гишүүн. Тухайн үед буюу 2015 онд ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас авлига авсан гэх үндэслэлээр саатуулсны дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг түүнийг сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хүү
Хүү
2022-05-12 10:43

Дундаас нь цавчаа хийсэн л байж таараа гөлгийг хорь2

иргэн
иргэн
2022-05-12 18:29

Ийм сунжирсан хян####т ш####г####т ч гэж юу байхав. Хэргийг хаачиж болохгүй. хэцүүджээ.

guyuu
guyuu
2022-05-16 22:38

odoo bolio huuh hugatsaa chin duuslaa ,2 nam negdlee ym ym uurchilugduj bn shuu!

Холбоотой мэдээ

Back to top button
3
0
Would love your thoughts, please comment.x
()
x