НийгмийнУЛС ТӨР

Хөгжлийн банк зээл олгохдоо хашаанд овоолсон шуудайтай ноолуур барьцаалсан байжээ

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны анхны хуралдаан өчигдөр болсон.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Хөгжлийн банкны өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх танилцуулгыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хийсэн юм.

Тэрбээр "2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 38 зээлдэгч 201.9 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна. Үүнээс 72.6 тэрбум төгрөг нь хэвийн, 90.3 тэрбум төгрөг нь анхаарал хандуулах шаардлагатай, үлдсэн 39 тэрбум төгрөг нь чанаргүй зээлийн ангиллын зээл байна" гэв. Түүнчлэн Хөгжлийн банкнаас компаниудад зээл олгохдоо барьцаанд нь хашаанд овоолсон шуудайтай ноолуур гэх зэргийг барьцаалсан тохиолдлууд гарсан байсныг дурдлаа. Гэвч хоёр , гурван жилийн дараа очиход өнөөх барьцаанд тавьсан ноолуур зэрэг мэдээж байхгүй болсон байсныг дурдсан юм.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-18 18:42

арай дэндүү юм ааа

Холбоотой мэдээ

Back to top button