Нийгмийн

Үйл явдал: “Төрийн албаны ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг болно


9.00 цагт Сангийн яамны хурлын танхимд УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо болон Төрийн албаны зөвлөл хамтран “Төрийн албаны ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.00 цагт ШУА-ийн Техник технологийн бага чуулган, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн хамтран цахим өдөрлөг зохион байгуулна. Zoom ID: 853 8000 5307

11.00 цагт Сонгуулийн тогтолцооны давуу болон сул талууд “Ардчиллын VI чуулган” өнөөдөр Новотел зочид буудлын хурлын танхимд болно. Чуулганд “Монгол Улсад хэрэгжсэн сонгуулийн тогтолцооны: Давуу болон сул талууд”, “Сонгуулийн тогтолцооны харьцуулсан шинжилгээ” үндсэн илтгэлийг эрдэмтэн судлаачид танилцуулахаас гадна “Монгол улсад тохиромжтой сонгуулийн тогтолцоо” панел хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт УИХ гишүүд, олон улсын төлөөлөгчид, судлаачид оролцоно. Эрхэм сэтгүүлч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Холбоо барих: 80298280

11.30 цагт “Улаанбаатар дахь Русский Дом”-д Оросын нэрт зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын дулаачдын XI удаагийн уралдаанд оролцсон Б.Дэлгэрбаяр тэргүүтэй уран бүтээлч нар хэвлэлийн хурал хийнэ.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын Урчуудын эвлэлийн 80 жилийн ойд зориулсан "Репиний академийн шадар 3" тусгай үзэсгэлэнгийн талаар Монгол арт галерейн гүйцэтгэх захирал П.Батжав, урлаг судлаач нар хэвлэлийн хурал хийнэ.

Төрийн ордонд

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо болон Коронавирусний хуулийн хэрэгжилтийг хянах түр хорооны хамтарсан хуралдаан болно.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

11.30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button