Нийгмийн

"TEDx" Хөвсгөл аймагт зохион байгуулагдана

"TEDx" нь шинэлэг, үнэ цэнэтэй санаануудыг дэлхий нийтэд нээлттэй түгээх, хуваалцах зорилготой юм. Энэ зорилгын хүрээнд бүс нутгийн хэмжээнд бие даан зохион байгуулж болох "TEDx" хөтөлбөрийг аймгууд цувралаар зохион байгуулсаар буй. Тэгвэл өмнөх цуврал Булган аймагт зохион байгуулагдсан бол энэ удаагийнх Хөвсгөл аймагт зургаадугаар сард зохион байгуулагдахаар товлогджээ.

Зохион байгуулагчид буюу сайн дурынхан албан ёсны лиценз авснаар "TEDx"-тэй ижил хэлбэрийн арга хэмжээг зохион байгуулах боломжтой болдог. Мөн "TEDx" арга хэмжээ ашгийн бус, улс төр, шашны болон өөр бусад нөлөөллөөс ангид байдгаараа онцлог юм. Тухайн бүс, нутагт гарч буй шинэ санаа, санаачилгуудыг нэгэн дор нэгтгэж, дэлхий нийтэд хүргэх зорилгыг тус арга хэмжээ агуулдаг байна.

Монгол Улсад TEDx арга хэмжээг "TED" байгууллагаас олгосон албан ёсны лицензийн дагуу 2011 оноос хойш зохион байгуулж ирсэн бөгөөд жилээс жилд төрөлжиж цар хүрээгээ тэлсээр буй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button