Нийгмийн

Үйл явдал: Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос мэдээлэл хийнэ


9.00 цагт
 Сангийн яам, Татварын ерөнхий газар, УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг зэрэг мэргэжлийн байгууллагууд нэгдэж “Тогтвортой хөгжилд татварын боловсролын үүрэг” үндэсний анхдугаар зөвлөгөөнийг “Новотел” зочид буудалд зохион байгуулна.

9.30 цагт Глоб интернэшнл төв Нээлттэй нийгэм форумын дэмжлэгээр хэрэгжүүлж буй "Төрийн мэдээллийн ил тод байдлын мониторинг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах" төслийн хүрээнд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт ба кейсэд суурилсан уулзалт” “Пума империал” зочид буудалд болно.

11.00 цагт Махчин шувуудын үхэл хорогдлыг багасгахаар Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний зураг төсөл зохиогчдын холбоо, Барилга хот байгуулалтын яам, Цахилгаан түгээх компаниудын удирдлага, мэргэжилтэн, инженер, судлаач, олон улсын донор, байгаль хамгаалах төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан MNS 6518:2015 стандартын нэмэлт өөрчлөлтийг танилцуулах уулзалт “Corporate” зочид буудалд болнно. Утас: 88151511, 88315011

11.00 цагт "Ээж ээ, Та чадна аа" эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй "Ээж" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт “B” Контемпорари арт галерейд болно. "Ээж" үзэсгэлэн нийт 20 гаруй ээжийн амьдралын түүхийг харуулсан гэрэл зургуудаас бүрдэх бөгөөд уран бүтээлч Э.Ононгуагийн "Нөмөр" үзэсгэлэнгийн бүтээлүүдээс хүргэнэ. Утас: 88007074

11.00 цагт Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

13.00 цагт Эмээлт дэх мах бэлтгэлийн газарт хийсэн лабораторийн шинжилгээний талаар НМХГ мэдээлэл хийнэ. Утас: 99176798, 92018188

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-26 14:26

Цэвэр цуст морио хайрлах л хэрэгтэй байгаа юм даа

Зочин
Зочин
2022-05-26 15:25

Монголоороо байгаасай Монгол азарга.

Зочин
Зочин
2022-05-26 15:25

Delhiin taliig morior ezelchiheed aduugi ni harahgui medehgui humuus yavaagui shdee ovog deedes mini yamar aduu ni hurdtai goe saihan hiitstei bugdiig tootsoolchihsen aduugaar togts mergeshsen humuus bsan bj taarna odoo ch shineer bii blood ch bgaa ym bish bsan ymiig humuused nuuts ni zadaraad hotsorson neg ni hel am hiigeed bgaa zuil shdee

Зочин
Зочин
2022-05-26 15:26

Уяадчидын бухимд�##�ыг хүргэж ийм тэнэг хууль батласан гарууд ичэж үхэээсэй

Холбоотой мэдээ

Back to top button