УЛС ТӨР
ГХ-ны сайд Б.Батцэцэг Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай утсаар ярьжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай 2022 оны зургаадугаар сарын 2-ны өдөр утсаар ярьжээ.
Тодруулбал, Гадаад харилцааны сайд нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хөгжиж байгааг тэмдэглэж, харилцаанд тулгамдаж буй зарим асуудлаар, тухайлбал ойрын үед хэрэгжүүлэх айчлал, арга хэмжээ, худалдаа, эдийн засгийн асуудлуудаар санал солилцсон байна. Мөн олон улсын харилцааны зарим тулгамдсан асуудал болон олон улсын зарим байгууллагын хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны талаар ярилцжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ үед аятай сэмээрхэн харьцаж байгаад худалдааны татварын асуудал ,мөн УЦСын асуудлыг шийдээд явбал үр дүнд хүрнэ дээ.Үр дүнтэй ярилцлага болоосой
Лавровтой яагаад сүжрээд байгаа юм бэ.Монголд айлчах нэрээр ирэхдээ жинсэн өмдтэй зангиагүй бууж хүндэт харуулын өмнүүр алхаж доромжилсон хүн.Монголд ирэхийг нь бүрмөсөн хориглож харьцахгүй байх ёстой хүн.Украин улсад түрэмгийлэн халдаж сүйтгэж байгаа Путины баруун гарын хүн.