Нийгмийн

“Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг болж байна

 Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсэж хөгжсөний 94 жилийн ойг тохиолдуулан Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх зорилготой “Өмгөөлөгч танд тусалъя өдөрлөг-2022” өнөөдөр 10.00-17.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болж байна.

Энэхүү өдөрлөгт Шүүхийн ерөнхий зөвлөл болон Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар хамтран оролцож, иргэдэд шүүхийн үйлчилгээг сурталчилж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Тус өдөрлөгийг нээж, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ нар үг хэллээ.

Монголын өмгөөлөгчдийн холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, иргэний эрх зүйн боловсролыг дэмжих сурталчлах зорилгоор ийнхүү жил бүр үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг.

Энэ удаад Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран дээрх өдөрлөгийг зохион байгуулж байгаа бөгөөд тус өдөрлөгт Шүүхийн ерөнхий зөвлөл, нийслэл дэх анхан шатны шүүхүүд, Монгол Улсын ерөнхий прокурорын газар,  Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр, Монголын хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Монголын нотариатчидын танхим оролцож байна. Оролцогч байгууллагууд иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button