Улсын Дээд шүүх 2023 оны төсвөө зургаа дахин буюу 9.9 тэрбумаас 73 тэрбум болгон нэмэгдүүлжээ. Тодруулбал, Дээд шүүх 2023 онд 58 тэрбумаар албан контор барина. Мөн урамшуулал нь 2022 онд гүйцэтгэлээрээ 34.3 сая байсан бол 2023 онд 753 сая болгожээ. Тавилгад 400 сая, их засварт 11 тэрбум, техник тоног төхөөрөмж 3 тэрбумаар авахаар төсөвлөжээ.
Мөн ШЕЗ 2022 онд 60 тэрбумын төсөвтэй байсан бол 2023 онд тав дахин буюу 296 тэрбум болгож оруулж иржээ. Үүний 170 тэрбум нь байшин барилгын хөрөнгө оруулалт гэсэн байна.
Харин Сангийн сайд Б.Жавхлан дээрх шүүх эрх мэдлийн байгууллагуудыг ямар ч боломжгүй төсвийн санал оруулж ирсэн учраас 2021 оныхоор нь дүйцүүлж төсвийг нь багасгахаас өөр замгүй хэмээсэн. Мөн "Төсвийн хэмнэлтийн тухай хууль баталчихаад бүгд бүсээ чангалж байхад нэг завь гарч ирээд урсгал сөрөөд явж болохгүй. Хэрэгжих боломжгүй. УИХ баталж чадахгүй учраас тэнд аваачиж хэрүүл болгож байхаар байнгын хороондоо хязгаарыг нь тавих нь зүйтэй гэдэг саналтай байна" хэмээсэн юм.
Тэгвэл эл төсвийнхөө талаар УДШ-ийн тамгын газрын дарга С.Заяадэлгэр байнгын хорооны хуралдаанд тайлбарлахдаа "Цалингийн зардлыг яг орон тоогоороо тусгасан. Шүүхийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар Дээд шүүхийн дэргэд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн байгуулсан. Энэ хүрээлэн 60 орон тоотой. Энэ орон тоогоороо бүтэн ажиллана гэж тооцож, цалингийн болон урамшуулын тооцоог хийсэн. Мөн шүүгчийн туслах болон нарийн бичгийн дарга нарын цалин хуулийн дагуу нэмэгдсэн. Орон тооных нь дүнгээр тооцож, нэмэгдэл, урамшууллыг тооцож гаргасан. Илүү тусгаагүй. Хөрөнгийн зардлын хувьд одоо байгаа барилга нь зай талбай, багтаамж хүрэлцээгүй. Шүүхийн үйл ажиллагаа явуулах стандартгүй. Нэг хүнд 3 метр квадрат ногдохгүй байна. Цаашид орон тоо нэмэгдэх юм бол хүрэлцэхгүй. Тиймээс холбогдох байгууллагууд ярилцаад, Засгийн газраас ажлын хэсэг гаргана гэсэн хүлээлттэй байгаа. Улаанбаатар хотоос барилга шилжүүлэн авах ажил яриа хэлэлцээрийн түвшинд байна. Үүнийг дагаад засвар хийх шаардлага гарах учраас зардлуудыг тусгасан. Мөн шинэ байранд орох тохиолдолд зайлшгүй авах ёстой техник, тоног төхөөрөмжүүдийн зардал тусгасан. Мөн шүүхийн цахимжуулалтад зориулж оруулж ирсэн төсөв байгаа юм" гэх тайлбар өгсөн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэртэй тэргүй орон нутагт хэрэгтэй хэрэггүй барилга барина гэж шаардлагагүй зард�##� гаргадгийг зогсоож, хуулийн байгуулагуудаа ядаж ажиллах байшин барилгын нөхцөл болоцоогоор хангах асууд�##� �######�шгүй шаардлагатай шүү
Буудчихаач
Энэ хоёр байгууллагыг нэгтгэж нэг болгох хэрэгтэй ш дээ . Бас юун хүрээлэн 60 хүний орон тоо вэ . Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж , араамандаа яайжигнах хэрэгтэй ш дээ
Нэг байсан байгууллагыг хоёр болгож тэнэгтээд байсан чинь дахиад бас хүрээлэн гээд гурав болгож бүр тэнэгтдэг бна ш дээ . Дээд шүүх гэсэн нэг байгууллага байхад л болно шүү дээ