Нийгмийн

Юнескод бүртгэгдсэн Монголын соёлын биет бус өвүүд

ЮНЕСКО нь НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн удирдлага дор байдаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарыг хөгжүүлэх зорилгоор 1946 онд байгуулагдсан НҮБ-ын төрөлжсөн байгууллага юм. Биет бус өвд Монголын ард түмний оюун санаагаар бүтсэн эх хэл, ардын зан заншил, мэдлэг ухаан, дуу хөгжим, наадам,  ардын арга ухаан, уламжлалт технологи зэрэг соёлын өвийн олон төрөл багтдаг.

Юнеско-ийн 2003 оны “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц”-д биет бус өвийг тодорхойлохдоо: “Соёлын биет бус өв” гэж хамт олон, бүлэг хүмүүс, зарим тохиолдолд хувь хүмүүс соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн зөншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, мэдлэг болон дадал, эдгээртэй холбоо бүхий зэмсэг, эд зүйлс, урлагийн бүтээл, соёлын орон зайг хэлнэ гэжээ.

Монгол улсаас Юнескод бүртгэгдсэн соёлын биет бус өвүүд

2008 - Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг

2008 - Монгол ардын уртын дуу

2009 - Монгол тууль

2009 - Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг

2009 - Монгол бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг

2010 - Монгол наадам

2010 - Монгол ардын Хөөмэйн урлаг

2010 - Шувуучлахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл

2011 - Монгол Лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил- битүү амьсгаа

2011 - Алтан товч

2011 – Монгол Данжуур

2013 – Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл

2013 – Монгол уран бичлэг

2014 – Шагайн харваа

2015 – Ботго авахуулах зан үйл

2017 – Уул овоо тахих зан үйл

2019 – Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл

Үеэс үед уламжлагдах соёлын биет бус өвийг хамт олон, бүлэг хүмүүс нь тэдгээрийг хүрээлэн буй орчин, байгаль, түүхийн харилцан шүтэлцээнээс шалтгаалан байнга шинэчилж байдаг аж.

Н. АНУДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button