НийгмийнЭРҮҮЛ МЭНД

“Шар Доктор” брэнд олон улсад худалдаанд гарч байна

“Шар Доктор” брэндийн чацарганы шүүс болон тос нь Японы JPRL, Тайваны нэг, Германы хоёр том лабораторийн шинжилгээнд орж баталгаажсан. Тиймээс Япон, Герман, Солонгос, Тайвань улсууд руу албан ёсоор экспортолж байна.

“Шар Доктор” ХХК нь Японы Такаражима компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж “Шар Доктор Япон” брэнд бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нэвтрүүлж, тасралтгүй найман жилийн хугацаанд нийлүүлж байгаа аж.

Дотооддоо уул уурхайн Оюу-Толгой, Таван Толгой болон шатахуун түгээх Петровис компаниуд ажилчдынхаа эрүүл мэндийг дэмжих, хор тайлах зорилгоор тус брендийн бүтээгдэхүүнийг нийлүүлэн авч, хамтран ажилладаг.

Мөн Монгол дахь олон улсын Конвенинс дэлгүүр CU, GS 25-ийн бүх салбаруудад диспенсэр машин байршуулан хамтран ажиллаж, хэрэгчлэгдэд чацарганы шүүсийг хүйтэн болон халуунаар шууд худалдан авч хэрэглэх боломжийг олгож байна.

“Шар Доктор” брэндийн чацарганы тос нь

  • Биеийн эсэргүүцлийг сайжруулж дархлааг дэмжих,
  • Эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулах ходоодны шарх, 12 нугалаа гэдэсний үрэвслийг дарах,
  • Шархны эдгэрэлтийг түргэсгэх,
  • Цусан дахь холестрины хэмжээг багасгах,
  • Судас хатуурлыг бууруулах, судасны хана бэхжих,
  • Зүрх судасны үйл ажиллагаа тогтворжих,
  • Бүдүүн гэдэс, нарийн гэдэсний шархлалт үрэвслийг бууруулах зэрэг олон эерэг ач холбогдолтой юм.

Н. АНУДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button