Нийгмийн

ТОДРУУЛГА: Цагдааг машинаар түрж, хана руу шахсан учраас танхайн үйлдлийг нь хуулийн хүрээнд таслан зогсоосон

Богдхан уулын Баруун ширээт, Зүүн ширээт рүү гарах замд Дугуй цагаан орчимд байрласан шавар гэрүүдийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар нураах шийдвэр гаргасан. Тус байршилд байрлах нийт 49 шавар гэрийг буулгасан билээ.

Улмаар өчигдөр /2022.06.09/ тус шавар гэрүүдийн балгасыг ачиж, зөөж, цэвэрлэх ажил хийхээр очиход амралтын газрын ажилчид эсэргүүцэж, өмчөө хамгаална хэмээн хөдлөхгүй байсан юм.

Улмаар цагдаагийн бие бүрэлдэхүүн хүч хэрэглэн баривчилж, автомашинуудыг нь ачсан нь өчигдөр орой олон нийтийн дургүйцлийг хүргээд байна. Төр хувийн өмч рүүгээ цагдаа дайчлан дайрч байна хэмээцгээж буй.

Харин энэ талаар цагдаагийн албанаас дараах тайлбарыг өгч буй юм.

Тодруулбал, "Нийтийн эзэмшлийн орц гарц хаагаад хар машин тавьчихсан байсан. Тэр гарцыг чөлөөтэй болгооч. Алхаж зугаалж байгаа иргэд орж гарах ёстой гээд цагдаагийн байгууллагаас шаардлага тавьсан. Гэтэл шаардлага биелүүлээгүйгээр барахгүй цагдаагийн алба хаагчийн биед ноцтойгоор халдаж, хашаан дотроо цоожилчихоод урд нь зогсож байгаа цагдаагийн алба хаагчийг автомашинаар түрж хана руу шахсан. Тиймээс танхайн үйлдлийг нь таслан зогсоож, тухайн машиныг журамлаж, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан жолооч болон хамт байсан хоёр хүнд Зөрчлийн хэрэг үүсгэн шалгахаар авч явсан. Цагдан хорьсон зүйл байхгүй. Хуулиын хүрээнд ажлаа хийсэн" хэмээж буй юм.

Цагдаагийн алба хаагчид ямар тохиолдолд хүч хэрэглэдэг талаар бид Цагдаагийн албаны тухай хуулиас харлаа. Тус хуульд:

23.7.Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулсан бол албадан гүйцэтгэж, гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-10 14:19

Тэгсэн байж болно. Гэвч хурааж авсан утаснаас эсвэл техник хэрэгслээс ямар нэг дата (зураг) устгах эрхгүй. Устгав�##� амархан батлагдах боломжтойгоос гадна шүүх дээр устгасан хүний эсрэг хөдөлшгүй баримт болно.

Холбоотой мэдээ

Back to top button