Нийгмийн

Хандивын аян ашиглаж, хуурамч дансаар мөнгө залилах тохиолдлууд гарсаар байна

Залилангаар хохирох иргэдийн тоо оны эцсээр 11 мянга хол давах магадлалтай байгааг Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээллээ.

Учир нь 7-12 сард залилангийн гэмт хэрэг огцом өсдөг. Харин одоо сэргийлж, бусаддаа сэрэмжлүүлж чадвал залилах төрлийн эрүүгийн гэмт хэрэг гарахгүй байх, тоо нь буурах бүрэн боломжтой хэмээж буй юм.

2022 он гарсаар эхний зургаан сарын байдлаар 7189 хүн залилангийн гэмт хэргийн хохирогч болжээ.

Энэ оны эхний таван сарын байдлаар залилах гэмт хэргийн цахим орчинд үйлдэгдсэн 3618 буюу 65.5 хувь, үүнээс хандив тусламж авахаар цахим орчинд хандсан иргэдийн фейсбүүк хаягийг ашиглан хуурамч данс нээж залилсан 754 буюу 20.8 хувийг эзэлж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button