НийгмийнУЛС ТӨР

Т.Доржханд: УИХ-ын гишүүдийг нэг том тойргоос сонгож, тэд бодлого ярих боломжтой боллоо

УИХ-ын гишүүн Т.Доржханд болон хуульч Д.Үүрцайх нар мэдээлэл хийлээ.

Т.Доржханд хэлэхдээ "Дөнгөж саяхан ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан боллоо. Удаан үргэлжилсэн асуулт, хариулттай, мэтгэлцсэн хуралдаан боллоо. Шийдвэр нь цагийн өмнө гарлаа. Ямар учиртай асуудал вэ гэхээр сонгуулийн пропорциональ тогтолцоо буюу хувь тэнцүүлсэн тогтолцоог ашиглаж болох уу гэдэг дээр эцсийн шийдвэр гаргалаа.

Олон жил маргаантай байсан энэ асуудалд цэг тавилаа. Үр дүнд нь юу болох вэ гэхээр Монгол Улсад арчилал, парламентын ардчилал бэхжих суурь болж байна. Монгол Улсын эдийн засаг, өртэй, төсөв нь алдагдалтай, эдийн засаг нь хүндрээд байдаг. Жижиг 76 тойрог руу төсвөө чангаадаг, тойргоосоо уяатай улс төрч бүхий парламентат үе өнөөдрөөс эхлээд дуусгавар болох боломж нь бүрдэж байна.

Монгол Улс нэг том тойрог болно. Ингэснээр хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгогдсон УИХ-ын гишүүн томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхийн тулд кнопоо дардаг, мэтгэлцэх боломжтой болж байна. Ингэснээр мөн санал гээгдэхгүй гэсэн үг. Нийт сонгогчдын 42 хувийн саналыг авсан МАН төр барьж байна. Үлдсэн 400-500 мянган сонгогчийн санал гээгдсэн. Пропорциональ тогтолцоогоор санал гээгдэх асуудал эрс буурна.

Хуульч Д.Үүрцайнх бид хоёр 2021 оны 11-р сард иргэний журмаар энэ асуудлыг тавьж байсан. Үр дүнд нь өнөөдөр Их суудлын хуралдаан боллоо. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт явдгаараа явна. Сонгуулийн холимог системийг оруулах нь маш чухал. Хоёр дах нь УИХ-ын гишүүдийн тоог өгсөх шаардлагатай байгаа. Гуравт хэрвээ гишүүдийн тоог өсгөсөн тохиолдолд судлаачдын байр сууриар 150-152 гишүүн байх нь зүйтэй гэдэг хэлэлцүүлэг явж байгаа. Ингэсэн тохиолдолд Засгийн газрын гишүүн парламентын гишүүнээр давхар ажиллаж болно гэдэг асуудлын хүрээнд харж байгаа" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИНмөнгөн
ЗОЧИНмөнгөн
2022-06-27 17:28

ОЙМСОНД ХАВЧУУЛАГДААД ОРЖ ИРЭХ ҮЕ ЭХЭЛЛЭЭ

Зочин
Зочин
2022-06-27 17:38

Энэ муу доржанд гэх нөхөрт их хурлын гишүүний зөөлөн сэнтий их та�##�агдсан учраас олон дахин энэ сууд�##�даа суух замаа засахын тулд бүүр солиорсон байна шүү дээ. Одоогийн үндсэн хуульд сонгууль холимог тогтолцоотой гэсэн ойлголт байхгүй. Доржханд чамд үндсэн хуулийг тайлбарлах эох байхгүй шүү.

Иргэн
Иргэн
2022-06-27 23:16

Сү-ийн сайн үүлдрийн нохой гээд нэг шоглол яваад байсан..Үнэн юм байжээ.

Bidon
Bidon
2022-06-28 02:01

Galtar p###aa

Холбоотой мэдээ

Back to top button