УЛС ТӨР

Төрийн мэдлийн 25 байгууллагын хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах жагсаалт баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийт 42 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Гарсан шийдвэрүүдийн заримыг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.

Тэрбээр "2022-2023 онд биржээр төрийн мэдлийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах, төрийн мэдлийн хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай Засгийн газрын тогтоолыг өнөөдөр баталлаа.

Үүний хүрээнд Ерөнхий сайдын зүгээс Шинэ сэргэлтийн бодлогод туссан төрийн бүтээмжийн сэргэлт буюу төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналтад оруулах ажлыг эрчимжүүлэх, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжихийг холбогдох сайд, албан тушаалтнуудад үүрэг болгосон. Өнөөдрийн шийдвэртэй холбоотойгоор нийт 25 байгууллагын хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах жагсаалтыг баталсан. Тухайлбал, Монголын хөрөнгийн биржийн 34 хүртэл хувь, Монголын цахилгаан холбоо хувьцаат компани зэрэг байгууллагууд байна.

Мөн ойн талбайн норматив байршил батлах тухай Засгийн газрын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулсан. Тэрбум мод үндэсний хөтөлбөртэй холбоотой чухал шийдвэр гарлаа" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч
2022-06-29 13:43

25 байгууллагын жагса�##�таа нийтэл

Холбоотой мэдээ

Back to top button