Нийгмийн

Баянзүрх дүүрэгт хогны асуудал толгойны өвчин болоод байна

Баянзүрх дүүргийн ажлууд иргэдийн оролцоотой болж амжилтад хүрч, оролцоо, хариуцлагагүй бол уналтад орж байна. Тухайлбал гарааш буулгаж газар чөлөөлөх, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, явганы зам, тохижилт гэх мэт маш олон ажил иргэдийн оролцоо, дэмжлэгийн үндсэн дээр урагшилж, амжилт дагуулж байгаа.

Харин нөгөө талдаа бид улирал бүр их цэвэрлэгээ зохион байгуулж, нөлөөллийн аяныг өрнүүлсэн ч иргэдийн хариуцлага, ухамсаргүй байдлаас болж өнөөдрийг хүртэл хогны асуудал толгойны өвчин хэвээр байсаар байна. Тиймээс Баянзүрх дүүргийн иргэд, залуучууд, төрийн алба хаагч та бүхнээсээ дараах зүйлсийг хичээнгүйлэн хүсье.

1. Ил задгай хог хаяхгүй байх

2. Хашаа, орон сууцнаас хогоо хаяхдаа заавал хогийн цэгт хаяж хэвших

3. Аялал зугаалгаар явахдаа хогоо хурааж авч явах, гол усруу хог хаяхгүй байх

4. Аж ахуй нэгж, сургууль, цэцэрлэг, төрийн бүх шатны байгууллага ойр орчмын 50м талбайгаа тогтмол цэвэрлэж хэвших

5. Иргэд амьдарч буй газар болон гаднах ойр орчмын 50м талбайгаа тогтмол цэвэрлэж хэвших

6. Хогны асуудалтай холбоотой иргэд, хөршүүд нэг нэгэндээ шаардлага тавьдаг байх гэх мэт зүйлсийг та бүхнээсээ хичээнгүйлэн хүсье. Мэдээж хог тээврийн асуудал техник, тонон төхөөрөмжийн асуудлаас үүдэн учир дутагдалтай байгаа ч манай НҮГ, Тохижилтын залуус үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл баяр наадмын өдрүүдийг үл ажран үр хүүхдүүдтэйгээ ч баярлаж амжихгүй хичээн ажиллаж байгаа гэдгийг ойлгоорой. Бидний хүссэн зүйлсийг биелүүлж, хариуцлагатай, ухамсартай байж дүүрэг орон нутгаа, байгаль дэлхийгээ хоггүй, цэвэр цэмцгэр болгохын төлөө хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

ХОГГҮЙ, ШАРИЛЖГҮЙ, ЦЭВЭР ЦЭЛГЭР ДҮҮРГИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button