УЛС ТӨР

Монгол Улс сувилагчийн хомсдолд орж байна

Монголын сувилагчдын нийгэмлэгээс олон улсын сувилагчдын өдрийн тохиолдуулан энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр “Сувилагчид ээлтэй Монгол” сувилахуйн үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулсан билээ.

"Сувилагчид ээлтэй Монгол" сувилахуйн үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн нар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт гардуулан өглөө. Мөн уг зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Улсын Их Хурлын гишүүд, нийслэл, орон нутгийн удирдлагуудад хүргүүлсэн байна.

“Сувилагчид ээлтэй Монгол” сувилахуйн үндэсний чуулганд нийслэл болон 21 аймгийн сувилагчдын төлөөлөл болсон 800 гаруй сувилагч оролцож, өөрсдийн эрх ашгийг хамгаалах, сувилагчийн мэргэжлийн үнэ цэнийг алдаршуулах зэрэг асуудлыг хөндөн хэлэлцэж, ийнхүү зөвлөмж гаргажээ.

Монгол Улс сувилагчийн хомсдолд орж байгаа энэ цаг үед шийдвэр гаргах бүх түвшинд оновчтой бодлого хэрэгжүүлж, сувилагч мэргэжилтнийг дэмжиж ажиллах шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн онцлон тэмдэглэлээ.

Уг зөвлөмжид сувилахуйн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, сувилахуйн боловсролыг сайжруулах, сувилахуйн нийгмийн асуудал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн үндсэн гурван асуудлын хүрээнд шийдвэрлэх шаардлагатай 32 асуудлыг тусгасан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-05 09:54

Уг нь эрүүл мэндийн с�##�барынхан Чинбүрэнгээс их юм хүлээсэн худлаа нөхөр байна лээ. С�##�бартаа гай бага тариад явж үз

хЗочин
хЗочин
2022-07-05 10:11

ховор байна гэдэг ц�##�ин багатай хэцүү ажил гэсэн үг тэгэхээр дарга нарын ц�##�инг хасч сувилагчийн ц�##�инг нэмэх хэрэгтэй. Тэгэхгүй бол удахгүй цүнх баригч дарга нар зүү барьж хүн тарих болох вий дээ

Зочин
Зочин
2022-07-05 10:53

Сувилагчид ч бас хүн шүү дээ. Ажиллах цагийн нөхцөл, Ажлын байрны нөхцөл, Ц�##�ин гээд манай монголд ямар билээ дээ.

Зочин
Зочин
2022-07-05 10:54

Ajillah nohtsol, Tsalin hoer vneheeer asuuudaltai bolood l tegej bga ym

Холбоотой мэдээ

Back to top button