Нийгмийн

Дүнжингарав, Мишээл төвүүдэд прокурорын нэг цэгийн үйлчилгээ нээнэ

УЕП-ын газраас мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд prokuror.mn вэбсайтаар дамжуулан иргэд өргөдөл гомдлоо харъяа прокурорууд руу цахимаар илгээх боломжтой болж байгааг мэдээллээ. Түүнэээс гадна уг сайтыг нээлттэй, ил тод, үйл ажиллагааны талаар бүхий л мэдээллийг авах боломжтой болгож, шинэчилжээ. Тус сайт руу хаанаас ч, цагийн бүс хамаарахгүйгээр орж, чатаар дамжуулан мэдээлэл авах боломжтой болжээ.

Мөн Дүнжингарав, Мишээл салбар төвүүдэд прокурорын нэг цэгийн үйлчилгээг нээж, үйл ажиллагаа эхлүүлэхэд бэлэн болжээ. Нэг, цонхны үйлчилгээгээр иргэд өргөдөл, гомдол, санал хүсэлтээ гаргах бололмжтой. Мөн мэдээлэл, зөвлөгөө авч, прокурортой биечлэн уулзах цаг авч, архивт хадгалагдаж байгаа прокурорын тогтоолын лавлагаа, мэдээллээ авах боломжтой болж байгааг дуулгалаа.

Маргааш буюу долдугаар сарын 07-нд Дүнжингарав салбарт уг нэг цэгийн үйлчилгээний нээлт болох аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button