УЛС ТӨР

Замын-Үүд-Эрээн боомтын “0” цэг дээрх Монголын талын талбайг өргөтгөнө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзаж, хоёр улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх зэрэг асуудлаар хэлэлцлээ.

Уулзалтаар Шадар сайд Замын-Үүд-Эрээн боомтын “0” цэг дээрх Монголын талын талбайн өргөтгөлийн ажил эхлэхэд бэлэн болсныг цохон тэмдэглэлээ.

Элчин сайд Цай Вэньруй хилийн боомтын үйл ажиллагааг идэвхжүүлэх хүсэл эрмэлзэл хоёр талд байгааг дурдаад, тээврийн үйл ажиллагаанд автомат удирдлагатай чингэлэг тээвэр зэрэг шинэ техник технологийн хэлбэрийг нэвтрүүлэхээс гадна уламжлалт аргаа шат дараатайгаар сэргээх нь зүйтэйг онцолсон юм.

Мөн Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх болон зарим боомтын үйл ажиллагааг сэргээх зэрэг боломжтой бүхий л үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх чиглэлийг Хятадын тал баримталж буйг Элчин сайд дурдаад хоёр улсын хооронд иргэний нислэгийг сэргээсэн нь чухал алхам болж буйг энэ үеэр хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button