Нийгмийн

Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний ажилтан, алба хаагчдад төрийн болон салбарын одон, медаль гардууллаа

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж Зэвсэгт хүчний хөгжүүлэн бэхжүүлэхэд оруулсан батлан хамгаалах, зэвсэгт хүчний офицер ахлагч ажилтан алба хаагчдад төрийн одон медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Офицеруудын ордноо зохион байгуулагдлаа.

Шагналыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг нар гардууллаа.

“Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль”-аар ЗХЖШ-ын Ахмадын хорооны дарга чөлөөнд байгаа хошууч генерал Д.Бадам, БХЯ-ны СБТГ-ын Шинжлэх ухаан, технологи, инновацын бодлогын ахлах мэргэжилтэн, шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн эрдэмтийн нарийн бичгийн дарга хурандаа Д.Содномцог, Төрийн захиргааны удирдлагын ахлах мэргэжилтэн хурандаа О.Нямчулуун, Гадаад хамтын ажиллагааны газрын Америк, Номхон далай, Ойрх Дорнодын орнуудын харилцаа хариуцсан ахлах мэргэжилтэн хурандаа С.Амарсайхан, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн төсөв, бүртгэлийн бодлого, хөрөнгө оруулалт, хөгжлийн сан хөмрөгийн ахлах мэргэжилтэн хурандаа М.Амаржаргал, ЗХЖШ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга хурандаа Б.Отгонбаяр, ҮБХИС-ийн Санхүүгийн хэлтсийн дарга, Ерөнхий санхүүч хурандаа Х.Батсүх, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн, Төрийн сангийн мэргэжилтэн М.Бүжинлхам, БХЯ-ны ахмадын хорооны гишүүн, чөлөөнд байгаа хурандаа Ч.Батцэрэн, Батлан хамгаалахын төв архивын сан хөмрөгийн эрхлэгч Д.Алтансолонго, ЦДБЭЧ-ийн хувцасны эрхлэгч А.Энхзаяа нарын 41 хүнийг. “Батлан хамгаалахын тэргүүний ажилтан цол, тэмдэг”-ээр БХЯ-ны СБТГ-ын Батлан хамгаалах бодлого, төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа Д.Батбаатарыг, Батлан хамгаалах яамны “Хүндэт жуух бичиг”-ээр БХЯ-ны СБТГ-ын Орон нутгийн хамгаалалтын төлөвлөлтийн мэргэжилтэн дэд хурандаа Л.Жамбалсүрэн, БХЯ, ЗХЖШ-ын үйлчилгээ аж ахуйн хэлтсийн үйлчлэгч О.Оюунчимэг, Д.Даваажав, ҮБХИС-ийн Ар талын хэлтсийн хангалт үйлчилгээний албаны үйлчлэгч Э.Цэцгээ, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн албаны дарга-цэргийн далдуур удирдлагын офицер ахлах дэслэгч Ж.Үл-Олдох, Зэвсэгт хүчний 198 дүгээр ангийн тогооч С.Сарантуяа нарыг, “Дайчин алдар II медаль“-аар БХЯ-ны БХЗГ-ын Батлан хамгаалахын гадаадын зээл, тусламжийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн хошууч Д.Мөнхбат, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн байлдааны хангалтын офицер ахлах дэслэгч Б.Энхсайхан, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн материал техникийн хангалтын офицер ахмад Э.Оюунболд, Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн радио холбооны оператор, техникч ахлагч Б.Баяржаргал нарыг “Эх орны төлөө II хүндэт тэмдэг”-ээр БХЯ-ны СБТГ-ын Батлан хамгаалах бодлого, төлөвлөлтийн мэргэжилтэн дэд хурандаа Э.Дорждэрэмийг, “Эх орны төлөө III хүндэт тэмдэг”-ээр Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн холбооны техник хэрэгслийн хярав-засварчин, ахлагч Э.Барсболд нарын тус тус шагналаа.

Шагнал гардсан нийт алба хаагчдад хандан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Эх орноо батлан хамгаалах эрхэм үйлсэд өөрийн ухаан бодол, бие сэтгэл, хөдөлмөр бүтээлээ харамгүй зориулж, байгууллага, хамт олноо манлайлан, ажил, амжилтаараа бусдадаа үлгэр дуурайлал болж гаргасан ололт амжилт, хийж бүтээсэн ажил, хөдөлмөрөө үнэлүүлэн Төрийн дээд одон, медаль болон салбарын шагналаар шагнагдсан Та бүхэнд баяр хүргэе. Бөх нь хүчтэй, сум нь мэргэн, морь нь хурдтай сайхан наадаарай” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button