НИЙСЛЭЛУЛС ТӨР

Монгол нисгэгчтэй сөнөөгч онгоц 29 жилийн дараа нислээ

Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн алба хаагчид МиГ-29УБ загварын сургууль, байлдааны сөнөөгч онгоцоор бие даасан анхны шалгах нислэгээ өчигдөр амжилттай гүйцэтгэлээ.

Тус үйл ажиллагаанд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат, штабын дарга бригадын генерал Б.Эрдэнэбат, бэлтгэл хошууч генерал О.Энхбаяр болон албаны бусад хүмүүс, ахмад нисгэгчид оролцлоо.

Тус сөнөөгч онгоцны нисгэгчид нь ОХУ-ын Краснодар хотын Нисэхийн их сургуулийг 2011 онд төгссөн юм. Энэ жил тэд тус Нисэхийн их сургуульд шилжин суралцаж, нисгэгчдийн ур чадвар, инженер техникийн ажилтнуудын онол, дадлагын сургалт бэлтгэлийг бүрэн хангаж, ийнхүү анх удаагаа МиГ-29УБ онгоцыг хөх тэнгэрт хөөргөж чаджээ.

БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайдын 1970 оны есдүгээр сарын 23-ны өдрийн тушаалаар МАА-ын анхны сөнөөгч онгоцны эскадрилийг байгуулах шийдвэр гарч, фронтын амдан сөнөөгч “МиГ-17”, “МиГ-15УТИ”, “МиГ-21ФПМ”, “МиГ-21УМ” нислэг үйлдэж байгаад 1993 оноос хойш Монголын хөх тэнгэрт сөнөөгч онгоцны дуу цуурайтаагүй юм.

Сургууль, байлдааны “МиГ-29УБ” сөнөөгч онгоцыг манай орны Зэвсэгт хүчин зэвсэглэлдээ авч, нислэг үйлдэж эхэлснээр улсын агаарын хилийн орон зайн аюулгүй байдлыг сахих, улсын болон цэргийн онц чухал объектыг агаарын болзошгүй халдлагаас халхлах, агаарын дайсныг алсын нөхцөлд устгах боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-29 11:40

Хөх тэнгэрт хөөргөж чаджээ гэх шиг.Нисэгч биш хүн онгоцоор хөөрчихсөн юм шиг бичих юм.МиГ 29 онгоцоор нислэг үйлджээ гэж бичинэ биз дээ.

Зочин
Зочин
2022-07-29 19:15

Дөнгөж хөөргөж байгаа бол юун тул####дах байлдах вэ

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x