НИЙГЭМ

Тодруулга: Толгойдоо хүнд гэмтэл авсан цэргийн бие сайжирч байна

Наймдугаар сарын 8-ны өдөр цэргийн алба хаагч модонд цохиулж, тархиндаа хүнд гэмтэл авснаар нисдэг тэргээр ГССҮТ-д хүргэгдэн ирсэн билээ.

Эргэн сануулахад ХХЕГ-аас дараах мэдээллийг өгөөд байсан юм.

"Завхан аймгийн Тэс суман дахь хилийн цэргийн 0277 дугаар ангид 2022 оны I ээлжээр Увс аймгийн Тариалан сумаас татагдсан 19 настай, байлдагч Б нь наймдугаар сарын 07 –ны өдрийн 12.00 цагийн үед ой модонд түлээний мод бэлтгэж байх үедээ модонд цохиулж, толгойн тус газраа гэмтэл авч ухаангүй байдалтай байна гэсэн мэдээг ХХЕГ хүлээн авсан. Хугацаат цэргийн алба хаагчийн амь нас, эрүүл мэндийг түргэн шуурхай цаг алдалгүй аврах ажиллагааг эхлүүлж, Хил хамгаалах ерөнхий газар болон Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмч нарын бүлгийг томилон гэмтсэн байлдагч болон ар гэрийг нь нисдэг тэргээр тээвэрлэн Улаанбаатар хотод татан авчраад байна" гэсэн юм.

Энэ талаар ХХЕГ-аас тодруулахад: "Цэрэг ухаан орсон, биеийн байдал нь хэвийн, шаардлагатай эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна. Энэ байдлаараа хэвийн байвал энгийн тасагт шилжүүлнэ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-15 13:19

Сайхан мэдэээ байна

Зочин
Зочин
2022-08-15 13:19

Owooo dooo hoorhiii min

Зочин
Зочин
2022-08-15 13:20

Аштай юу дааа

Зочин
Зочин
2022-08-16 16:59

Мориноос унасан байд�##�тай ухаангүй ирсэн гээд байсан цэрэг яасан бол

Ззззз
Ззззз
2022-08-16 17:28

Хөдөөний хүмүүс мориноосоо унаж л байдагшүүдээ

Холбоотой мэдээ

Back to top button