Нийгмийн

Л.Энх-Амгалан: Сугалаагаар бүртгэдэг цэцэрлэгийн тогтолцоог 100 хувь халлаа

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цэцэрлэгийн бүртгэлийн асуудлаар сошиал хуудастаа байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Та бүхэндээ амралтын өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн "Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх" арга хэмжээний дагуу Чингэлтэй, Налайх, Баянзүрх, Багануур, Баганхангай дүүргүүд бүртгүүлсэн хүүхдүүдээ 100 хувь хуваарилж дууслаа. Тун удахгүй Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол дүүргүүдийн хуваарь дуусна. Хан- Уул дүүргийн хуваарь 90 хувьтай явж байна.

Цахимаар бүртгүүлсэн 115.000 хүүхэд цэцэрлэгтэй болоод байна. Цэцэрлэгийн сугалаанд багтаж чаддаггүй, цоожтой хаалганы цаана үлддэг 38.000 хүүхдийн 35.000 нь цэцэрлэгтэй болсон. Одоо үлдсэн 3000 хүүхдийг ирэх аравдугаар сарын 15-ны дотор цэцэрлэгтэй болгох боломжийг нээж өгнө. Өмнөх жилүүдийнх шиг хүүхдээ бүртгүүлэх гэж цэцэрлэгийн гадаа хонодог, бухимддаг, цагдаагийн цахилгаан бороохой тачигнадаг, авлига өгч, хэн нэгнийг царай алддаг тэр хар үе ард үлдсэн гэдгийг шууд хэлье ээ.

Сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халах амлалтыг бодит ажил болгоход зоримог шийдэл гаргасан УИХ, ЗГ-ын эрхэм гишүүддээ, цэцэрлэгийн хүртээмж багатай дүүрэг, хороодын засаг дарга, сэтгэл гаргаж хамтран ажилласан бүх хүмүүстээ баярлалаа. Цэцэрлэгтэй Монголын үрс мянга мянга болох болтугай" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
irgenIrgen
irgenIrgen
2022-08-27 15:21

Hanuul 3 r horoo huuhdiin hariu irdeggui ee.Oroogui uom bolobuu.Hairt said minee yaj iij bgaad oruulchih uomsaan.4 nastai er huuhed

zochin
zochin
2022-08-27 18:02

ulsiin tsetserlegt oruulah gesen yum. Getel huviin tsetserlegt huviarlasan hariu ireh yum yamar 1 hongololt baih yum bolov uu

Саран
Саран
2022-08-27 18:17

Баярл##аа яг л харья##лынхаа дагуу хаяанд байгаа цэцэрлэгтээ орж чадлаа.

Зочин
Зочин
2022-08-28 08:55

tom amjilt sugalaa gej boon onigoo bsan taniig demjdeg

Оюунаа
Оюунаа
2022-08-28 09:41

Цэцэрлэгт хамрагдах асуудлыг амжилттай гүйцэтгэж бна гэж харж бна .өөр дүүрэгт багшилж бгаа багшийн хүүхдийг яаж сургуулийн ойр цэцэрлэгт хөмруулах вэ ямар нэг гарц бна уу

Мундаш сайд
Мундаш сайд
2022-08-28 15:04

Энн сайд сэтгэлгээтэй, мундаг, ажлаа хиыж чаддаг. Амжилт????

зочин
зочин
2022-08-29 07:44

цэцэрлэгийн хүртээмжийн асууд## ямар нэг байдлаар шийдвэрлэгдэж байгаа ч багшийн ача#### , ц##ин хөлсний хангамж, нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэхгүй бол энэ мэргэжлийг сонгох хүн байхгүй болж боловсон хүчний хямр##д орж байна. Энэ мэргэжил тусгайлан анхаарч ажилна уу

зочин
зочин
2022-08-29 19:37

хариу ирээд баярлаад очтол Баянзүрх Баянмонгол хорооллын Том жа## хувийн цэцэрлэг зөрүү мөнгө 310000 төлөөд гэрээ хий гэнэ даанч чадахгүй тэгээд гэртээ үлдэх юмуу дахин бүртгүүлж болох уу

Ганаа
Ганаа
2022-08-29 19:53

Саванд хүчээр чихэж байгаа юм шиг багтааж болно л доо. Багш, туслах багш 2 хон хүн 50-60+ хүүхдүүдтэй хэрхэн ажиллах, ача#### болоод ц##инг нь хэрхэн тооцож өгөх, хөнжил гудас, цагаан хэрэглэл, аяга таваг, х##бага сэрээг нь нэмж олгохгүй бол 1 анги 30-35-н хүүхдээр тооцогдож байдаг. Энэ асуудлаа давхар шийдэхгүй бол хоолондоо, унтахдаа 2 ээлжээр л болох нь байна шүү САЙДАА.

Enhchimeg
Enhchimeg
2022-08-29 20:43

Shd 19horoo 1ailiin 2hvvhdiin negmiihen hariu irdeggvi e.mongola orhoor bvrtgegttsen bn geed ordeggvi ee

зочин
зочин
2022-08-30 01:31

Хүүхэд бүртэгсэн хариу ирэхлээр нь баярлаад очтол хувийн цэцрлэг улс 45%даан 380с үлдсэн 200мянган төгрөгөө сар бүр төлөн гэлээИнгэх бсан бол хэн мөнгөөр хүүхдээ өгөх нь хувийн цэцэрлэгээ сонгоод өгөх нь ойлгомжтой биздэ.!!Одоо энэ олон хүүхэд бүртгээд бдаг мөнгөгүй хүн хүүхдээ өгч чадахгүй тэгэхлээр баахан төсвөөс хүүхдийн тоогоор мөнгө идэхл арга бн гэж харжина.Яах гэж ийм заваан юм сүр бадруулж хийдэг бн..

Мядагиаа
Мядагиаа
2022-08-30 07:42

Маш саын ажиллаж бна

Зочин
Зочин
2022-08-30 10:36

Чингэлтэй дүүрэг дахин бүртгэл авахуу 5 настай

Emeen bn doljinsuren harij husj bn
Emeen bn doljinsuren harij husj bn
2022-08-30 23:49

Songinohairhan duurgiin 11 r horoond suuj bgaan eej n ajiltai emeen burtguulej chadsangui tur orshon suugch yuma nodnin 214 tsetserlet ywj bgaad togson 1 degeer angid burtguuleh gesen chin burtgel duusan gene odoo yah be geriin hajuugiin surguuli tsetserleg duu n tsetserlegt n oroh baisan hoyuulang n awsangui odoo jaah be saida

Зочин
Зочин
2022-10-02 11:19

Цэцэрлэгээс илүү гарахгүй сайданцар бнаа дараагийн сайдыг хүлээхээс их дээд сургууль гээч ёстой хөг хөглөрсөн газрууд зөндөө бнашд жижигхээн нүдээ том болго онигроо

Холбоотой мэдээ

Back to top button