Нийгмийн

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно


Хичээл сургуулийн бэлтгэл ажил хангахтай холбогдуулан найм хоногийн хугацаанд автомашины тэгш, сондгой улсын дугаараар явуулах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.

Тодруулбал, захирамжид энэ сарын 27-оос есдүгээр сарын 3-нийг хүртэл найм хоногийн турш 08.00-20.00 цагт автомашины тэгш, сондгой улсын дугаараар хязгаарлалт хийхээр болсон байна. Энэ захирамж өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тодруулж хэлбэл, тэгш өдөр нь тэгш дугаар, сондгой өдөр сондгой тоотой автомашин хөдөлгөөнд оролцох юм.

Энэ сарын 27, 29, 31 болон есдүгээр сарын 2-ны өдрүүдэд сондгой буюу 1, 3, 5, 7, 9 дугаараар төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно.

Харин энэ сарын 28, 30 болон есдүгээр сарын 1, 3-ны өдрүүдэд тэгш буюу 0, 2, 4, 6, 8 дугаараар төгссөн улсын дугаартай автомашиныг хөдөлгөөнд оролцоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button