УЛС ТӨР

УИХ-ын дарга Г.Занданшатарт БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин бараалхав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.08.29) Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.  

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэмсэг ноён Пак Жин-ийг Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад баяртай байна гээд манай улсад тавтай зочлохыг хүсэв. Тэрбээр хэлэхдээ, Монгол Улсыг сайн мэддэг, элэгсэг дотно ханддаг ноён Пак Жин сайдын Монгол Улсад хийж буй айлчлал манай хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв.

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай уулзаж байгаадаа баяртай байна гээд өмнө нь Үндэсний ассамблей дахь Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны даргын хувиар Монгол Улсад айлчилж байсныг дурдахад таатай байна гэлээ. Тэрбээр БНСУ, Монгол Улс хоорондын харилцаа өнгөрсөн 32 жилийн хугацаанд үсрэнгүй хөгжиж, Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн. Манай хоёр улс ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлстэй. Манай хоёр орны ирээдүйг хөтлөх хүүхэд залуучууд хоорондын хамтын ажиллагаа, солилцоо чухал болохыг онцолж, мөн парламент хоорондын хамтын ажиллагаа улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс, БНСУ-ын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг дурдаж, БНСУ нь Монгол Улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэн үеэс эхлэн тууштай дэмжиж ирсэн манай гуравдагч хөрш, ойр дотны түнш орон гэв.

Түүнчлэн БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё Монгол Улсад айлчлах урилгатайг нотолж, цаашид Парламентын найрамдлын бүлэг, Тамгын газар, Байнгын хороод хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв.  Мөн Монгол Улс, БНСУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчинг улам төгөлдөржүүлэх хүрээнд хоёр улсын хамтарсан судалгааны үр дүнд үндэслэн “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг шинэчлэх ажлыг эрчимжүүлэхэд парламентын түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын дарга, Гадаад хэргийн сайд нар олон улсын болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, ярилцав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-29 16:26

Визээ зовлонгүй гаргах т�##�аар яриад өгөөрэй сайд нараа

Зочин
Зочин
2022-08-29 16:27

Энэ одоо юу гэсэн үг юм бол!!! Со-гийн ЗГ-ын бодлого нь манайхтай хавьцах уу!!! ??? Ганц үйлдвэрийг ч гэсэн дэмжиж босгоход хувь нэмэр оруулаагүй хэвтэж үхсэнийх нь шинэ сэргэлт байхав!!!
Тийм байж аж үйлдвэржсэн, том эдийн засагтай орны бодлоготой юугаа уялдуулахын!!!!

Зочин
Зочин
2022-08-29 16:28

Хуцаад байх юм Япон лугаа хөгжинө, Хужаагийн хөгжлийн г�##�т тэргэнд сууна, Солонгостой уялдуулана, Сигапур адил яана билээ элийрч ханахгүй хулгайчууд шүү

Зочин
Зочин
2022-08-29 16:30

Монголд хөдөлмөрийн үнэлэмж муу ц�##�ин ч тааруухан ийм үед визгүй болгоод өгвөл ядуу монгол бага ч гэсэн нэмэр болчих байхаа
Үүнийгээ дагаад Монголын хөдөлмөрийн үнэлэмж ч дээшлэх байх

Зочин
Зочин
2022-08-29 16:34

Манайхаас бусад орон өөрсддөө ашигтай шийдвэр л гаргана шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button