О.Хангай аваргын цолны мялаалга наадам энэ сарын 13-нд болно

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхэн ойн наадамд Ховд аймгийн Буянт сумын харьяат бөх, улсын харцага О.Хангай түрүүлж, улсын аварга цол хүртсэн билээ.
Тэрбээр аварга цолныхоо талархал хүндэтгэлийн наадмыг есдүгээр сарын 13-нд хийхээр товложээ. Цолны наадам Ховд аймгийн төвд болох аж.
Ташрамд сонирхуулахад, О.Хангай аварга наймдугаар сарын 21-нд нутгийнхаа ургацын дээж, тарвасаас улаанбаатарчуудыг дайлсан. Тарвасын дайллага хөл гишгэх гишгэх зайгүй, аваргатай зургаа татуулах гэсэн иргэдийн цуваа ч үл тасарч байв. Дайллагын үеэр түүнээс аварга цолны мялаалга наадмын тов гарсан эсэхийг тодруулахад допингийн шинжилгээний хариу ирэхийг хүлээж буйгаа онцлон хэлж байсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Доппинг илэрсэн сураг бсан ёстой нам дархииймаа
Хангай аваргын баярыг сайхан тэмдэглэх нь тодорхой,Батөлзийгийн 2021 оны түрүү бөхийн арслан цолыг нь нөхөн олгуулах нь зүйтэй байх шүү. Ванчинхүү уосын түрүүгийн авч байсан юм. Хангай аварга 2022 оны түрүүг авлаа, 2021 оны түрүүгийн Батөлзий авсан юм. Ховд аймаг нь анхны 30 настай эмэгтэй даргатай боллор. Ховдоор овоглосон амжилт ариунтай аймаг болж. Улсын тэргүүний аймаг болтугай гэж ерөөе. 2022.09.06
Мудак
Зүсэм аврага гэдэг нөхөр биз дээ, энэчинь
Тарвас аваргын цолны наадамд туруулсэн бех, морьны бай нь тарвас л байх биз ээ, камаз тарвасаар байлах байх даа