Нийгмийн

Байрны доор ус ундарч байгаа асуудалд дүгнэлт гаргахаар боллоо

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх иргэдийн уулзалтын үеэр ирүүлсэн хүсэлтийн дагуу газар дээр нь очиж ажиллалаа.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, холбогдох алба хэлтэс долоо хоног бүр иргэдтэй уулздаг уламжлалтай. Уулзалтаар өөрсдийн эрх үүргийн хүрээнд шийдвэрлэх асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, шаардлагатай зөвлөн туслах үйлчилгээг үзүүлдэг.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн 40-р хорооны иргэн н.Цэрэнбалжирын тавьсан байрны доор усны ундарч байгаа гэх хүсэлтийн дагуу 72-р хотхоны 3-р байранд очиж мэргэжлийн байгууллагатай газар дээр нь ажиллалаа. Мэргэжлийн байгууллагын зүгээс хэлэхдээ тухайн байрны доор булгийн ус оргилж гарсан зүйл байхгүй. Бид шаардлагатай арга хэмжээг авсан. Өвөл цагт оргилдоггүй мөртлөө зун цагт усанд автаад байгаа учир хөрсний ус орж ирж байх магадлалтай. Шаардлагатай ажлыг хийсээр байгаа учир дүгнэлт гарна. Дүгнэлт гарсан даруйд арга хэмжээ авч ажиллана гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-09 08:55

Хүн оршуулж бсн бол сүнс нь ус бий болгож байгаа юм шиг байна

Холбоотой мэдээ

Back to top button