НийгмийнУЛС ТӨР

ФОТО: Чингис хаан гурав хоногт эзэлсэн Самарканд хотод орших Доголон төмөр хааны бунхан

ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцохоор Узбекистан улсад хүрэлцэн очоод байна. Түүний энэ удаа оролцож байгаа хуралдааны мэдээллийг eguur.mn сайт Самарканд хотоос хүргэж байна.

Самарканд хотын хувьд МЭӨ 8-р зууны үед байгуулсан дэлхийн хамгийн эртний хотуудын нэг гэж тооцогддог. Түүнээс хойш энэ хот нь торгоны замын зангилаа хот байснаараа алдартай бөгөөд эртний исламын шинжлэх ухааны судалгааны төв байжээ. Самарканд гэдэг нь эртний Согд хэлээр "Чулуун хот" гэсэн утгатай аж.

Монголын эзэнт гүрний үед Сартуул буюу Хорезмын эзэнт улстай хийсэн дайны үед Чингис хааны их цэрэг тус хотыг 1220 онд гурав хоногийн дотор эзлэн авч байсан түүхэн баримт бий.

Улмаар Доголон төмөр хааны үед буюу 1370 онд эзэнт гүрний нийслэл болж, хөгжлийнхөө оргил үед хүрч байжээ. Тус хотыг Төмөрийн ач хүү Улугбек уламжлан хөгжүүлсэн түүхтэй.

Самарканд хотын Регистен талбайн баруун талд орших бунхныг Доголон төмөр хаан 1403 онд Османы эзэнт гүрэнтэй хийсэн дайны үеэр нас барсан өөрийн өв залгамжлагчдад зориулан бариулж эхлүүлсэн бөгөөд жилийн дараа барьж дуусгажээ. Улмаар Мин улстай хийсэн аян дайны үеэр буюу 1405 онд Доголон төмөр хаан нас барж, түүнийг тус бунханд оршуулжээ. Үүнээс хойш энэ бунханд түүний хөвгүүд, багш, ач хүүгийнх нь шарилыг байршуулсан аж.

Бунхны тайлбарлагчийн хэлж буйгаар ЗХУ-ын хэсэг эрдэмтэд эл бунханд ирж, тийм эзэрхэг хаан хүн яагаад өөрийгөө бунханд ил задгай оршуулна гэж. Энэ бол худлаа. Өөр хүний шарил хэмээн үл тоож, тухайн шарилыг малтаж гаргаж иржээ. Улмаар судалж үзтэл Доголон төмөр хааных мөн байсан бөгөөд түүнийг Барулас овгийн монгол хүн байсныг хүртэл тогтоожээ.

Эл бунхны дээр "Миний шарилыг онгойлгосон хэн нэгэн надаас хүчирхэг нэгэнд ялагдана" гэх утга бүхий бичээс байдаг гэх бөгөөд оросууд түүний бунхныг хөндсөнөөсөө болж хоёрдугаар дайн өрнөж, яг тэр шөнө нь Германчууд дайрсан гэж яригдах болсон түүхтэй аж. Ингээд та бүхэнд монголчууд бидний ураг угсаа болсон Доголон төмөр хааны ордон, түүнийг оршоосон бунхны гэрэл зургуудыг хүргэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-09-15 10:43

Дэлхийн 2-р дайнд Оросууд ялсан, бичиж байгаа юмныхаа учир утгыг ойлгох чад�##�тай бай л даа бичээч минь ээ

Muugii
Muugii
2022-09-15 12:35
Reply to  Zochin

Chi uuruu unshij bgaa zuilee angaaraach… ter shunu ni dain ehelsen gej bna. Tegeed ch Stalinii tushaalaar bunhaniig butsaaj huuchin hevind ni oruulsan gedegiig tuuhchid sain medne….

Харанхуй харанхуй
Харанхуй харанхуй
2022-09-15 11:40
Reply to  Zochin

Чингис хаан Дундад ази руу дайлаар мордоогүй юм шүү. Түүхийг хамаагүй гуйвуулж болохгүй

Del
Del
2022-09-15 13:00

самарKанд бухар оттор үргэнж хотуудыг чингис эзлэн авсан гэж түүхэнд байдаг тэр хотууд одоогийн үзбеkстанд байдаг

Холбоотой мэдээ

Back to top button