НийгмийнУЛС ТӨР

ШХАБ-ын дээд хэмжээний чуулган өнөөдөр өндөрлөнө

Узбекистаны нийслэл Самарканд хотноо болж буй ШХАБ-ын дээд хэмжээний чуулган өнөөдөр өндөрлөнө.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоно.

Хуралдаанд манай талаас ГХ-ны сайд Б.Батцэцэг, Узбекистан улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Баярхүү, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам тээврийн сайд С.Бямбацогт, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр нар оролцоно.

Дараа нь Бүгд найрамдах Узбекистан улсын Гадаад харилцааны сайд, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга нар хэвлэлийн хурал хийж, хүндэтгэлийн зоог барьсанаар энэ удаагийн ШХАБ-ын уулзалт өндөрлөнө.

Чуулганд 15 улс оролцож байгаагаас 14 улсын төр, засгийн тэргүүн хүрэлцэн очсон. 15 улсаас Армены Никол Пашинян л улс орны дотоодод үүссэн асуудлаас болоод Самаркандад очоогүй аж. Үүнээс 11 нь тухайн улсынхаа Ерөнхийлөгч буюу №1 албан тушаалтан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button