Хамтран амьдрагчаа хөнөөж, гэмт үйлдлээ нуухын тулд цогцсыг шатаажээ
Шүүгдэгч Болд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б-г зодож амь насыг нь егүүтгэж, улмаар амь нас нь хохирсоныг бусдаас нуухын тулд хохирогчийн цогцсыг мөчлөн зөөвөрлөж, хээр аваачин шатаажээ.
Прокурорын газраас Болдыг “хүнийг онц харгис хэрцгий аргаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Болдыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, харин энэ тохиолдолд, “хүнийг онц харгис хэрцгий аргаар алах” гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэж дүгнэв.
Хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаварыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байхыг ойлгодог.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч Болд нь хохирогчийг амьд байхад нь цохих өшиглөх байдлаар гавал ясны цөмөрсөн хугарал, суурь хэсгийн шугаман хугарал гэмтэл учруулж, үүний улмаас хохирогч амиа алдсан, талийгаачийн цогцсыг зөөвөрлөн хаяхад цүнхэнд багтаагүй гэх шалтгаанаар цогцсыг мөчлөн зөөж, хээр аваачин бензин асган шатаасан байна.
Өөрөөр хэлбэл, шүүхээс нас барсан хүний цогцсыг мөчилсөн, шатаасан зэрэг үйлдлийг “хүнийг онц харгис хэрцгий аргаар алах” гэмт хэрэг гэж зүйлчилсэнийг буруу гэж үзэж, зүйлчлэлд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Болдод 20 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэрийн хураангуй бичсэн: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүн �##�аад, мөчлөөд, шатаагаад гэмт хэргээ б�##�ласан ийм �##�уурчинд 20-хон жил өгдөг нь сайшааж байгаа хэрэг үү? Ийм адгууснаас дор хүн нэртэй м�##�нуудын духанд шууд сум зоох шаардлагатай. Эрхэм шүүгч яагаад зүйл ангийг зөөллөв? Алуурчны толгойг илэв үү? Танил нь байв уу?
ӨӨ ТЭГЭЭД ЭНЭ АЛУУРЧИНГИЙН ЗӨВ БОЛЧИХОВ УУ? ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМИЙГ ХОРООСОН Л БОЛ МАШ БУРУУ БИЗ ДЭЭ? МОНГОЛД ХҮНИЙ АМЬ ХОХИРООСОН ҮЙЛДЭЛД МАШ БАГА ЯЛ ӨГӨХ ЮМ. ЗА ЧИ НЭГЭНТ АЛЧИХСАН ЮМ ЧИНЬ ХЭДЭН ЖИЛ СУУХААС БИШ ЯАХ ВЭ? ГЭДЭГ ЗАРЧИМ ҮЙЛЧИЛЖ БАЙНАА ЭБШХ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЬЯА БАГА НАСНЫ ХҮҮХЭД БОЛОН ХҮЧИНГИЙН ГЭМТ ХЭРГИЙГ ЧАНГАЛЬЯА ХҮЧИН ХИЙСЭН ХУЛГАЙЧУУДЫГ ХӨНГӨЛӨӨД ТӨМСӨГИЙГ НЬ ӨӨРТ НЬ ИДҮҮЛЭЭД ЧИВИЙГ НЬ ТАЙРЧ НОХОЙД ХАЯЖ ӨГЬЕӨ ..
Юун 20 жил....Алсан ч багадна.
хэрвээ гэмшсэн бол ядаж л мөчлөхгүй шдэ энэ үнэхээр дэндэнээ хуулий сайн чанг�##��##�даа муу м�##�нуудаа
Онц хэрцгий хэрэг 20 жил, хулгайн хэрэг арван жил энэ 2н хооронд уг нь мөн ч их ялгаа байгаа даа.....
Ийм хүн хогнуудыг цааз�##�даг байх хэрэгтэй
Дээд хэмжээ өг элбэгдорж мундаг ерөнхийлөгч болох гэж �##�уурчид луйварчдыг өөгшүүлсэн
Ymr aimshigtai, yaaj hunees iim avir, bodol, uildel gardag bnaa????
Хүн биш.
Бузар вэ
tsaazin yalaa sergee
Yu gadaadiin jishgiig dagadag bolmoor yum. Hun sanaatai alchaad teriigee nuun daldlah gj oroldson bol urshuulgui nasaaraa yawdag bmaar yum
nowhs gej bvr nasaar n horij uuriig n tamlah heregtei mongoliin huuli n guuli bolosn dandaa 2 ehnertei ulsaa zarsan nowshnuud huuli batalj bga mongold