Нийгмийн

"Монгол драй милк"-ээс авах өрийн хэмжээг нэмсэн тул шүүх хурал дахин хойшилжээ

“Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий "Монгол драй милк" ХХК Хөгжлийн банкнаас 47 тэрбумын зээл авсан ч одоо хүртэл төлөөгүй, төсөл нь хэрэгжээгүй байна.

Тодруулбал, тус компани хөдөө орон нутагт 60 ширхэг хуурай сүүний үйлдвэр байгуулж дотоодын зах зээлийг хуурай сүүгээр бүрэн хангана. Цаашлаад гадаад руу экспортлоно гэх төслөөрөө дээрх хэмжээний мөнгө зээлсэн.

Тэгвэл Хөгжлийн банкны зүгээс тэднээр зээлийг нь төлүүлэхээр 2019 оны есдүгээр сарын 23-наас эхлэн шүүхдэж байна. Гэвч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр гараагүй, үргэлжилсээр байна.

Тухайлбал, сүүлийн нэг сарын хугацаанд хэргийн оролцогч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан гэх мэт шалтгаанаар хойшилсоор байв. Хамгийн сүүд буюу энэ сарын 19-нд /2022.09.19/ нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж, өөрчилсөн тул шүүх хурал дахин хойшилжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-23 08:44

Мах сүү монголд ховрын бараа байсан байх ч болно

Зочин
Зочин
2022-09-23 09:14

з�##�ьтай луйварчин байна даа худлаа шүүхээр явж цаг аваад байна өөдгүй новш шүүх ч түргэн арга хэмжээ авахгүй яваад байх даа чяахав дээ

Зочин
Зочин
2022-09-23 09:23

Зээл авсан бол буцааж төлөх нь зах зээлийн зарчим. Зээлсэн мөнгөөрөө хийх гэсэн ажлаа хийж чад�##�гүй дампуурсан ч авсан зээлээ төлж зээлдүүлэгч т�##�аа хохиролгүй болгох мэдээжийн юман дээр шүүхдэнэ гэдгийг ойлгох ухаан хайрла.

Зочин
Зочин
2022-09-23 09:50

Yanaa neeree iim baidliig

Холбоотой мэдээ

Back to top button