Нийгмийн

2549 иргэнийг хохироосон "Бэлтэс мөрөн" ХХК-иас 13 машин, 12 үл хөдлөх хөрөнгө хураажээ

“Бэлтэс мөрөн” компанид мөнгөө алдсан иргэдийн асуудлаар МБА-ны дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь, Залилах гэмт хэрэгт мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан нар мэдээлэл өглөө.

МБА-ны дарга цагдаагийн хурандаа Батсуурь хэлэхдээ "Энэхүү хэргээс болж олон тооны иргэд хохирсон учраас мөрдөн шалгах ажлын хэсэг байгуулсан. МБА-наас 20-иод, орон нутгаас 20-иод, нийт 40 гаруй мөрдөн байцаагчтай ажлын хэсэг ажиллаж байна. Ингээд хэргийг маш богино хугацаанд дараагийн шатанд шилжүүлнэ" гэлээ.

Залилах гэмт хэрэгт мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан хэлэхдээ "Бэлтэс мөрөн" компанид мөнгөө өгч өсгөж авсан 1600 иргэнийг иргэний хариуцагчаар татсан.

Дээрх компанийн ажилчин болон захирал гэх хүмүүсийн нэр дээр байсан 13 тээврийн хэрэгсэл, 12 үл хөдлөх хөрөнгийг прокурорын зөвшөөрлөөр битүүмжилж, хурааж авсан. 2549 иргэнд 45.3 тэрбумын хохирол учирсан. Үүнээс 1600 хүн 12.1 тэрбумыг өсгөж авсан байна. Ажлын хэсгийн мөрдөн байцаагчид хэргийг аравдугаар сардаа багтааж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэхээр ажиллаж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-26 12:35

Amar hylbar argaar mungu oloh gesen uher mongolchuudiin munhag uhaaniig yandaa! Unegui ym hulganii havhand l bdag!

Зочин
Зочин
2022-09-26 12:35

uursnuu munguu uguh geed oochirlood alaltsaad bsan bizdee ee mun oroigvi tenegvvd snvv

Зочин
Зочин
2022-09-26 12:36

30% usdug mungu haana bna . Iim yumand itghee l bolchih

Зочин
Зочин
2022-09-26 12:37

Гэнэн гэнэн гэхэд арай мөнгө олох ийм амархан байдаг бол с##ж унатлаа ажиллах хэрэггүй юм байна
Аливаа бизнэс 0.5% дээш ашигтайбол санхүүгийн луйврын шинжтэй гэж том бизнесмэнүүд ярьдаг Манай бол хэдэн мянган %н ч ашигтай бизнэс эрхлэгчид зөндөө байдаг

Зочин
Зочин
2022-09-26 12:38

Мэдээжийн луйврын юманд яах гэж итгэдэг байнаа.шу## гэдэг хэцүү юм даа

Зочин
Зочин
2022-09-26 12:38

Явж явж мөнгө хадг##уулсан иргэд буруудах нь ойлгомжтой болжээ ...

Зочин
Зочин
2022-09-26 13:37

Үүнд гараа шургуулсан Мөрөнгийн цагдаа нарыг хамгийн түрүүнд ш##гах ёстой.

Зочин
Зочин
2022-09-26 14:26
Reply to  Зочин

Мөрөнгийн цагдаа прокурор шүүхийн ажилтнууд ч хамаар##тай гэх шуум байсан. Харья####ыг өөрчилж шийдвэрлүүлэх нь зөв байх.

Зочин
Зочин
2022-09-27 10:54

Wow.45тэрбум төгрөг койнд ороод юу ч үгүй болчиж бх шив дээ.Манай з##уус гадаадаас доллар оруулж ирнэ гэж гэнэн мөрөөдөх юм.Цаад т##д нь 200-300 жилийн хөрөнгийн зах зээлийн туршлагатай институц ажиллаж бхад 2-3 сарын туршлагаар барчихна гд байдгаа барьж бн.13 машин 100 саяар бодлооч 1,3тэрбум, 12 үл хөдлөх 100 саяар [бөйрл## хөдөө орон нутагт] бодлоо 1,2 тэрбум хавьцаа,нийлүүлээд 3 тэрбум төг хүрэхгүй бна.Үлдсэн 42 тэрбум зүгээр бхгүй болчлоо гэж үү????

Зочин
Зочин
2022-09-27 21:46

хохь чинь муу шун##тай чөтгөр шуламууд

Tuk
Tuk
2022-09-27 21:55

Medseer baij hulhiduulaad.Odoo yaaya gehew

Mongol
Mongol
2022-09-28 09:28

Huniig hohino gj heleheesee umnu,yagaad iim muuhai zalitai humuus bdg bnaa gj bodoj uzsen uu..huurhii golduu tetgevriin hugshid ..huuli hinaltiinhan uursduu bgaa blood itgej ugsun bh.

Ххүү
Ххүү
2022-09-28 10:45

Энэ хэрэгт ядарсан зүдэрсэн, гэнэн итгэмтгий энэ тэр гэсэн хаяг шошго зохихгүй, зүгээр л мөнгө олох гэсэн шун##тнууд, хохиролтой, з##илан гэдгийг мэдэж л байсан, зүгээр л бие биенээсээ өрсөөд түрүүлээд нууцаар ахиухан мөнгө "хусаад" бултчих санаатай дайрцгаагаад л бүгд шатчихгүй юу даа, одоо болохоор з##илуулсан мэхлүүлсэн л гээд ,

Ариунаа
Ариунаа
2022-10-03 16:08

Орон нутгийн удирдлагын 100% буруутай үйлдэл шүү.
Бүгд авилгад идэгдсэн орон нутгийн ард иргэдээ бодоогүй.
З##илагчидтай хамтарч иргэдээ хуу хамсан.
Сайн хариуцлага тооцох хэрэгтэй үнэн зөв.

Холбоотой мэдээ

Back to top button