Нийгмийн

Б.Баатархүү: Нэг орос, хоёр монгол иргэнийг саатуулан, шалгаж байна

ОХУ-ын иргэн монгол иргэний толгой руу алхаар цохиж, хүнд гэмтэл учруулсан талаар бид мэдээлсэн.

Энэ асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрбээр "Гадаадын иргэд гэмт хэрэг үйлдээд, эрүүгийн нөхцөл байдал хүндрээд байгаа асуудал байхгүй. ОХУ-ын иргэнтэй холбоотой мэдээлэл өчигдөр цахим орчинд тархаж, бид хэвлэл мэдээллийн төвөөрөө дамжуулж бодит мэдээлэл өгсөн.

Бодит мэдээлэл гэвэл ОХУ-аас ирсэн иргэн хил дээр танилцсан иргэний байрыг түрээслэхээр ирээд, тэр байранд байдаг танилынх нь гэрт орж, архидан согтуурсан. Тэнд дөрвүүлээ буюу гурван монгол, нэг орос иргэн байсан.

Эхний байдлаар тухайн хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглээд анх танилцсан монгол хүн нэг найзтайгаа гараад явсан. Ард нь ОХУ-ын иргэн Д, монгол иргэн Г-тэй үлдсэн. Улмаар түүний биед халдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна. Тиймээс ОХУ-ын иргэн Д-г хойшлуулшгүйгээр цагдан хориод байна. Мөн тухайн үед байсан гэх хоёр монгол иргэнийг мөн саатуулан шалгаж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-26 14:27

Газар газрын архичид яг ладилхан шүү үндэс угсаагаар ялгаад байлтгүй. Дээхнэ манай найзтай ирсэн герман з�##�уу согтоод хутга барьж дайраад арайхийн с�##�гаж байлаа

хүннү
хүннү
2022-09-26 17:00

Юуны чинь “х�##�дсан байд�##�” вэ? Алхаар толгойг нь хаг цохиод өөрөө танайхыг дуудсан юм биш үү? Хөлдүү орос Украйнд очиж �##�уулхын оронд монголын мөрдөнд хэд хоног саатуулагдаж амьд гархаа тооцсон байна. Манай мангарууд араатантай нийлж архидаж л байдаг, мөн ч таарсан хүмүүс шүү. Одоо яая гэхэв архид дурлагсад.

Зочин
Зочин
2022-09-26 19:42

ЯМАА АЛАХАД АЛХААР ЦОХИНОО ҮХЭР АЛАХАД СҮХДЭНЭЭ ККК ЯМАА БИШ ДЭЭ АЛХДААД БАЙХДАА ЯАДЫН МЭРЭГЖЛИЙН АРХИЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНӨӨ ХИЙЕЭ

Холбоотой мэдээ

Back to top button