УЛС ТӨР

С.Бямбацогт: Вагоны машинистууд согтуу, хурд хэтрүүлснээс осол гарсан байна

Өнөөдөр буюу есдүгээр сарын 28-ны өглөө /үүрээр/ Дорноговь аймгийн Булангийн Шанд өртөөний ойролцоо 17 вагон бүхий галт тэрэг замын хажуу руу унаж, осолдсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл ослын талаар Зам тээврийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнгөрсөн шөнө Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт галт тэрэгний осол болсон. Зүүнбаян өртөөнөөс Ханги Мандалын барьж байгаа төмөр замын чиглэлд ачаа ачсан "Монголиан транс ложистик" компанийн вагон замаас гарч, унасан.

Зүүнбаян өртөөнөөс 75 км-ын зайд осол болсон. 11:30 минутын үед хөдөлж, 12:20 минутад осолдсон. Нийт 17 вагон явж байснаас 14 нь төмөр замын ресс төмөр, гурван вагон нь төмөр бетон ачсан байсан. Ханги мандлын төмөр замын ажлын ачаа байсан. Зүтгүүр, вагон бүгд “Монголиан Транс Ложистик” компаний өмч бол төмөр зам нь Эрдэнэс Тавантолгойн харьяа

Вагонд гурван хүн байсан. Биеийн байдал гайгүй. ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг болон “МТЗ”, “Монголиан Транс Ложистик” компаний холбогдох албан тушаалтнууд ослын газар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар хурд хэтрүүлж, замаас гарсан, машинист нь согтуу байсан гэсэн мэдээлэл ирж байна. Хоёр хүн нь согтуурлын зэрэг нэг бүхлээс дээш байсан байна. Цагдаагийн холбогдох байгууллагууд шалгаж байна. Зам чанаргүй баригдсанаас гэсэн асуудал яригдаагүй. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замыг боломжийн хурдан хугацаанд барьсан. Энэ зам дээр зүгшрүүлэлтийн тээвэр явж байгаа. Улсын комисс хүлээж аваагүй байгаа юм.

Монголын төмөр замын бодлого зохицуулалт, хариуцлагын тогтолцоо алдагдсан байна гэж үзэж байна. Ханги мандалын төмөр зам барьж байгаа хариуцлагагүй машинистуудаас болсон осол гэж үзэж байна. Цаашид сахилга, хариуцлага, аюулгүй байдлыг хангах бодлого дэвшүүлж ажиллана" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Төмөр зам мэдэх хүн
Төмөр зам мэдэх хүн
2022-09-28 12:08

Вагонд биш Зүтгүүрт 3 хүн байсан гэж бичнэ. Булангийн шанд биш Хулангийн шанд гэж зөрлөг бий..

Zochin
Zochin
2022-09-28 12:38

Achaa teeverlej bui ued mashinistuudad hyanalt muu tavij bna..

Зочин
Зочин
2022-09-28 12:38

barzgar byambacogtod hamaagui gesen ug uu te?

Иргэн
Иргэн
2022-09-28 13:49

Өө заваан шаарнууд вагон барьж явахдаа уучдаг. Яаж кабинд архи оруулдаг бн.

Даваа
Даваа
2022-09-28 16:16

яг ийм осолд сайд нь огцордог жишиг тогтоовол зөв

Зочин
Зочин
2022-09-28 20:16

ЗАМЫН ЦАГДААГУУДАА БОГООНОО ЗОГСООЖ ЖОЛООЧ НАРЫГ НЬ ДРАЙГЕР ҮЛЭЭЛГЭЭЧЭЭ ЕР НЬ ХОТ ДУНДУУР ЭНЭ БОГООНОН НЬ ХҮЧ АЛДДАГ ЮМ УУ? МУУХАЙ ОРИЛООД ЯВААД БАЙДАГШТ.ЖОЛООЧ НАР НЬ ДАНДАА ГОСТУУ ГАЛЗУУ БАЙДАГ ЮМ УУ? АЙМААР ЮМАА ДЭЭР БОГООНД СУУСАН ЧИНЬ УГЗ УГЗ ТАТАГДААД ХӨДЛӨХӨӨРӨӨ ДАЙВАЛЗААД БАЙСЫШТ ТЭГВЭЛ ЖОЛООЧ НЬ СОГТУУ БАЙЖЭЭ ЯАНАА ЯАНА БЯМБАЦОГТ САЙДАА ГАЛТ ТЭРЭГНИЙ ОСЛООР АЖЛАА ЭХЭЛЛЭЭ ЭНЭ ИХ МУУ ЁР ШҮҮ НОМ СОНИН УНШУУЛЖ МИНИЙХЭЭ ДАНСАНД ЯАРАЛТАЙ МӨНГӨӨ ХИЙ ТЭГЭХГҮЙ БОЛ ИХ Л ОНЦГҮЙ ЭХЭЛЛЭЭ

Зочин яана даа
Зочин яана даа
2022-09-28 21:03

АЧААЛАЛ ДААХГҮЙ ЧАНАР МУУТАЙ Л ЗАМ ЮМ ТӨМӨР ЗАМ ШҮҮ ДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button