УЛС ТӨР

Танилц: ЗГ-аар хэлэлцсэн төсөв болон замын түгжрэл бууруулах төслүүд

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны есдүгээр сарын 28-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, тогтоомжийн төслүүдийг Засгийн газрын 2022 оны есдүгээр сарын 22-ны хуралдаанаар хэлэлцсэн юм. Тус хуралдаанаар Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дэвшүүлсэн санал, өгсөн чиглэлийн дагуу ирэх онд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг төсвийн төсөлд тусган өнөөдрийн хуралдаанд дахин танилцуулж хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо.
Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Олон улсын байгууллагууд дэлхийн эдийн засгийн хямралт нөхцөл байдал 2024 он хүртэл үргэлжилнэ хэмээн төсөөлж байгаа энэ үед Засгийн газраас төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлого болон төсвийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байна.
Иймд Засгийн газар ирэх 2023 оны төсвийн бодлогыг төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж,  “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих, импортын дарамтыг сааруулах, нөөцийн оновчтой хуваарилалтаар дамжуулан макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн дараах зорилтуудад чиглүүлж байна. Үүнд:

Нэгт, Төрийн хэмнэлтийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;

Хоёрт,  Эрүүл мэнд, боловсролын салбарт эхлүүлсэн төрийн үйлчилгээний чанар, гүйцэтгэл, хүрэх үр дүнд чиглэсэн төсвийн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлж, уг шинэчлэлийг бусад салбарт нэвтрүүлэх. Төрийн албаны цалин хөлсний тогтолцоог бүтээмжтэй нь уялдуулж шинэчлэх;

Гуравт, Өрийн удирдлагын стратегийг оновчтой хэрэгжүүлэх;

Дөрөвт, Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд нийгмийн хамгааллыг зорилтот бүлгүүдэд чиглүүлэх; Тавд, Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангаж төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах, орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнес эрхлэлтийн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлэх зэрэг болно гэлээ.

Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр дараах арга хэмжээг авна

Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах зарим арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан сайд нарт дараах үүрэг даалгаврыг өглөө.

-Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулах,

-Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд автозамын зорчих хэсэгт нийтийн тээврийн тусгайлсан эгнээ бий болгох, автобусны богино эргэлтийн чиглэл нэвтрүүлэх санал боловсруулж танилцуулах,

-Нийслэл Улаанбаатар хотын “Их тойруу” бүсэд орон  сууцны болон албан конторын зориулалттай барилгын ажлын зөвшөөрлийг “Улаанбаатар хотын 2024” хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдаж, дагаж мөрдөх хүртэл хугацаанд олгохгүй байх,

-Автотээврийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, техникийн хяналтын үзлэгт нэг жилээс дээш хугацаанд хамрагдаагүй болон хяналтын үзлэгт тэнцээгүй, торгууль, хураамж, төлбөр төлөөгүй, автотээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх,

-Зам, тээврийн удирдлагын ухаалаг системийг бүрдүүлэгч цахим гэрчилгээ олгох ажлыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан зохион байгуулж, 2023 оны нэгдүгээр сараас дагаж мөрдүүлэх, Цахим гэрчилгээнд хамрагдаагүй автотээврийн хэрэгслийг 2023 оны гуравдугаар сараас автозамын хөдөлгөөнд оролцуулахгүй байх,

-Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангуулж ажиллах зэрэг арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
  

Товч мэдээ

Улаанбаатар хотод 2013 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр байгуулсан ‘’Хоёр талын хамтын ажиллагааны зөвлөл байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Тайландын Вант Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг’-т нэмэлт өөрчлөлт оруулах тухай протоколын төслийг хэлэлцэн дэмжээд уг протоколд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад олгов.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 112 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн бүртгэл, элсэлттэй холбоотой ашиг сонирхлын зөрчил, авлига, албан тушаалын гэмт хэргийг таслан зогсоох, шалган шийдвэрлүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулах чиг үүргийн дагуу ажилласан дүнгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-28 22:15

Түгжрэл хуулиар буурах уу, шинэ юм ##га, юү ч гарахгүй л дээ хөлдүү аваргуудаас

Зочин
Зочин
2022-09-29 01:06

uu huurhii end ymarch tvgjreliig buuruulah shiidel alga zvgeer tusviin mungu ideh gesen hugiin argaa heregjvvlj bgaa ym bna daa harjil bay yag hevendee bna duu ymarch shine zam tavihgui ene heden tom 4zamin uulzvariin deegvvr yvgan zorchigchiin gvvren garch hiihgvigeer tvjrel arilahgvi uul in baruun 4zam zvvn 4zam shuudan bagshiin deed geed ene 4 gazar yvgan zorchigchiig zam hundlun garahgvigeer deegvvr gvvren garch hiichih ym bol mashinii hudulguunii nevtreh hurdtsan ilvv saijirah ymshig sanagdaad bgaa bgaan deerees in narantuul zah uguumuriin hoid ger horoolol dunduur zam tavchih ym bol basl tvgjrel bagsahal ymdaa uul zunduu tvjreliig arilgay gevel shiidlvvd bgaad bna yagaad ene tur zasgiin hvmsvvd hiihgvi bna ve

Зочин
Зочин
2022-09-29 01:26

ih deed surguulia hotoos gargaad tsetserleg surguulia horoo bolgon bariad baival tvjrel tvvh bolno shdee heden erhem tvsheed min tegeed busad uls oronshig tom tom ym yrij sansar ogtorgvi hiimel daguul puujin ene ter tom gvrnvvdshig tom baildaa tegeedel tulga toirson jijihen gazar nutagtai jijighen ulsaas doloon dor ym yriad avgai hvvhen yriad vnen onigoo ym araggul manai uls turchid uchvvhen bodoltoi jijighen tarhitai tarhinii turaaltai vnen ulun garuud ymaa ard tvmendee tomroodol ta nar bol busad ornii hajuud in bol zvgeer nus hoid solongosiig haraldaa manai ene heden uhnuudaas deer bgaa biz ain ter hot tuluvlult zam ene ter yanziin saihan tseverhen ter tarlaibus in tsoo shineeeree bna tehed manaid ter tarlaibus odoo bolio odoo zigsaalaas gargah heregtei 100%tsahilgaan avtobus oruulj ircheed odoo ter ih tog zartsuuldag ungu vzemj in muudsan zamiin tvgjrel vvsgegcheer yahiin shal demii uul in setgel bval zuv shiidvel tvgjelch yu baihavdee zaaval ingej ard irgedee buhimduulah hereg bnuu

Их мэдэх
Их мэдэх
2022-09-29 08:06

Данхар ОЮУЭРДЭНЭ тэнэг ээ ######аарай

Зочин
Зочин
2022-09-29 22:07

Хотод хүүхдийн тоог цөөл авгайчууд 3дахиа төрөх бол хөдөө очиж төрөөд 18 хүртэл тэндээ амьдрах хууль бат##
Нарантуул Дүнжингарав Барс Да хүрээ Өгөөмөр гэсэн захуудыг хамгийн түрүүнд хотоос ######уулах эсхүл бүрмөсөн хаах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-09-29 23:26

Хаха энэ одоо 12 жилийн хүүхдүүд ч ийм юм хийхгүй. Ёстой хүүр юмаа

Зочин
Зочин
2022-09-30 08:05

Huushee ter hamaagvi ee. Hamgiin gol ni mongol ulsad ortei. Ur uu tuluuchee. Zeel awaad mongo ideed ywahaa boliochee. Ichihgvi bnuu? Mongol uls hugjij heregtei. Gadaadad oroo hurdan duusgaasai.

Холбоотой мэдээ

Back to top button