Нийгмийн

Таван монгол эмэгтэйг хил гаргаж зарсан Сингапур иргэнийг баривчиллаа

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслах зогсоох, яллагдагчаар татах этгээд нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор “Илрүүлэлт-Оргодол 2022” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа билээ.

Тус арга хэмжээний хүрээнд Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Монгол Улсын охид, эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орж хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Сингапур улсын иргэнийг Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудлаас өнөөдөр /2022.09.29/ дайчлан баривчиллаа.

Тодруулбал 64 настай Сингапур Улсын иргэн нь 2013 оноос эхлэн Монгол Улс, Сингапур Улсын хооронд аялал жуулчлалын визээр зорчдог байсан ба Монгол Улсад байх хугацаандаа эмэгтэйчүүдийг зуучлуулж танилцан бэлгийн хүчирхийлэлд оруулах, хувь хүний нууцтай холбоотой дүрс бичлэг, гэрэл зургийг нь авч, хувь хохирогчдыг айлган сүрдүүлдэг, гадаад улсын иргэнтэй үгсэн тохиролцож бэлгийн харьцаанд орсон охид, эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгон хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Одоогийн байдлаар 130 гаруй охид, эмэгтэйчүүдтэй фэйсбүүк инстаграммаар харилцаж, гадаад улс руу зохион байгуулалттайгаар хил дамнуулан 5 эмэгтэйг худалдаалсан байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдож мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд хилээр гарч байгаа иргэд ажлын гэрээ заавал байгуулах, өөрийн паспорт бичиг баримтаа хэнд ч өгөхгүй өөртөө хадгалах, Монгол Улсаас тухайн оронд суугаа Элчин сайдын яам, Консулын газарт бүртгүүлэх, Монголд байгаа гэр бүл, хамаатан садан, найз нөхдөдөө очсоноо мэдэгдэж, холбоотой байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-29 22:03

Амьдаар нь өвч муу нфшийг

ЗЗолбин ардчилал зайл
ЗЗолбин ардчилал зайл
2022-09-30 06:08

Наадах чинь ардчилсан намын үхээрүүдийн үед л гарч байсан хэрэгл байна ш дээ. Элбэгдржийн толгойг та####агүй цагт ийм хулгайчууд даварсаар л байх болно доо.

Зочин
Зочин
2022-09-30 09:48

Сингапур иргэн гэсэн чинь ЭЛБЭГДОРЖ гэж хуцаад байдаг байна шүү.Одоо МАН төр барьж байнаа гэдгээ ойлгоогүй бололтой

Зочин
Зочин
2022-09-30 10:41

Mongolchuudad yos surthuun uzelbodol alga teheheer iim yumand ashilagddaad baigaa yum ug geed avbal av hayabal haya aziin hitad yopon solongos bolon laliin shashint ornuud emegtei huniig bool zarts shig uzne ter tusmaa hariin emiig yaj uzehen todorhoi hediigeer hugjiliin under tubshind hursench irgediin ulamjlalin tiim yum ted uhsench ene ub soyoloosoo salahgui bichigdeegui huuli gesen ug

Зочин
Зочин
2022-09-30 11:45

Манай хүүхнүүд мөнгө харв## юугаач өгөхөөс буцахгүй бузартсан тэр хүний буруу юу байхав сэргэлэн эр бна 64 тэй гэж бга

УБ хот иргэн
УБ хот иргэн
2022-09-30 19:23

Сингапур хүн ч юу байхав 1 л арай жаахан соёлтой хужаа ш дээ. Ямар л олигтой ажил хийхэд дээ, луйвар, хүний наймаанд л оролцох ажил л хийсэн зөнөг з##гасан бэлгийн гаж донтой хөгшин байж шүүдээ.

Batar
Batar
2022-10-01 09:33

Баярма гэдэг өвөр монголд биеэ үнэлж 20 жил амьдарсан эмэгтэй одоо хөгшин болохоро монгол охидг зарж өвөр монгол нөхөртэйгөө нийлж хүний наймаа хийж монголд байр авч байсан шүү хууль цагдаагийхан анхаарайсай билээ. PC хаяг нь шадав баярмаа гээд суд##ана уу.

Холбоотой мэдээ

Back to top button